Д.Даваасүрэн, АНУ-ын төрийн департаментын тэргүүн туслах нарийн бичгийн даргатай уулзав | News.MN

Д.Даваасүрэн, АНУ-ын төрийн департаментын тэргүүн туслах нарийн бичгийн даргатай уулзав

Д.Даваасүрэн, АНУ-ын төрийн департаментын тэргүүн туслах нарийн бичгийн даргатай уулзав

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын консулын асуудал эрхэлсэн Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн дарга Браунли-тэй 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Вашингтон хотноо уулзав.

Талууд хоёр талын консулын асуудлаар тусгайлан санал солилцох зөвлөлдөх механизм бий болж,  Монгол Улс, АНУ-ын ГХЯ хоорондын  консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг талархан тэмдэглэв.

Тэд ГХЯ, АНУ-ын ЭСЯ хамтран санаачилсан “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монгол иргэд америкийн цагаачлалын хууль тогтоомжийг мөрдөх тухайлбал визийн хугацаа хэтрүүлэхгүй аялаж, зарим тоон үзүүлэлт эрс сайжирч буйг онцлон тэмдэглэв.  Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн манай улсын хувьд алсдаа АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдах зорилт тавин ажиллаж буйг онцлов.

2018 оны байдлаар манай улсын 175 мянган иргэн хилийн чанадад оршин суугаагаас 25 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, сурч байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж