Хилийн зурвасыг давсан түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Хилийн зурвасыг давсан түймрийг цурманд оруулжээ

Хилийн зурвасыг давсан түймрийг цурманд оруулжээ

Хэнтий аймгийн Батширээт суманд байрладаг Монгол Улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15.13 цагт орж ирсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. ОБЕГ-ын даргын шийдвэрээр түймрийн нөхцөл байдалтай танилцах, удирдлагаар хангах, хүч нэмэгдүүлэн ажиллахаар  ОБЕГ, ҮАБ, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн хамтарсан нийт 27 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр өчигдөр  /2019.04.25/ түймрийн голомт руу ниссэн юм.  Тэгвэл нийт 230 хүн 13 автомашин, 30 морьтойгоор түймрийн зүүн хойд талаас зүүн урд чиглэл 14-15 км-т цурам тавьж түймрийг цурманд оруулжээ . Түймрийн өргөн 15 км, урт 13 км үргэлжлэх бөгөөд урьдчилсан байдлаар 19.500 га ой шатжээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж