Рами Малек Жэймс Бондын дараагийн ангид сөрөг дүр бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Рами Малек Жэймс Бондын дараагийн ангид сөрөг дүр бүтээнэ

Рами Малек Жэймс Бондын дараагийн ангид сөрөг дүр бүтээнэ

Алдарт Жэймс Бонд цувралын 25 дахь ангийн зураг авалт Ямайкад эхэлжээ. Жэймс Бондын дүрийг жүжигчин Даниэл Крэйг тав дахь удаагаа буюу хамгийн сүүлчийн удаа бүтээхээр болсон байна. Киноны нэрийг хараахан өгөөгүй байгаа ба ирэх жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ гэв.

Харин киноны эсрэг дүрд энэ жилийн Оскарын шагналын эзэн “Bohemian Rhapsody” кинонд “Queen” хамтлагийн дуучин Фрэдди Меркуригийн дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек тоглохоор болжээ. Тэрбээр шинэ технологиор бүтээгдсэн аюултай зэвсэг бүхий дайсны дүрийг бүтээх гэнэ. Тэтгэвэртээ гарч, Ямайка арал дээр энгийн тайван амьдралаар амьдарч байсан Жэймс Бондоос эртний анд Фэликс нь тусламж гуйснаар киноны үйл явдал цааш өрнөдөг аж.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж