“Номоо солилцъё” төсөл СХД-ийн 9, 12, 62 дугаар сургуулиудад хэрэгжиж эхэллээ | News.MN

“Номоо солилцъё” төсөл СХД-ийн 9, 12, 62 дугаар сургуулиудад хэрэгжиж эхэллээ

“Номоо солилцъё” төсөл СХД-ийн 9, 12, 62 дугаар сургуулиудад хэрэгжиж эхэллээ

“Номоо солилцъё” төсөл СХД-ийн 9, 12, 62 дугаар сургуулиудад хэрэгжиж эхэллээ

2019 оны 1-р сараас эхлэн хэрэгжиж буй “Номоо солилцъё” төслийн Бичил номын санг УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар СХД-ийн 9, 12, 62 дугаар сургуулиудад байршууллаа. Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

Бичил номын сан нь “Нэг ном аваад нэг ном өгөх” гэсэн үйл ажиллагааны энгийн дүрэмтэй. Хүн бүр энэ дүрмээ биелүүлж, уншсан номоо буцаагаад хийдэг, авсан номынхоо оронд нэг ном өгдөг байх хэрэгтэйг төслийн багийн зүгээс танилцууллаа. Бичил номын санг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгэ зэрэг нийт 26 газар байрлуулаад байна.

Номоо солилцъё төсөл нь УИХ-ын Цахим бодлогын түр хороо, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагууд хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ.

"Бичил номын сан"-гийн байршлууд: 2019.04.26-ны байдлаар

Төрийн ордон

Хангарьд ордон

Багшийн хөгжлийн ордон

70-р сургууль

93-р сургууль

Жаргалан сургууль

"Top Genius" боловсролын төв

6-р сургууль

40-р сургууль

"Өгөөж" компани

161 цэцэрлэг

46-р сургууль

MPM төв

БГД ЭМНэгдэл

МУИС-ийн Нийгмийн ухааны сургууль

МУИС-ийн Бизнесийн сургууль

МУИС-ийн Хууль зүйн сургууль

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

МУИС-ийн Номын сан

ЗГХА Биeн тамир, спортын газар

ШШГEГ-ын 407-р анги

ШШГEГ-ын 405-р анги

U money smart card компанийн байр

Төрийн ордон

9-р сургууль

12-р сургууь

62-р сургууль

Бичил номын сан тавиурыг байршуулах боломж:

Холбоо барих littlelibrarymn@gmail.com  976 80006824, 976 99990061

Facebook хуудас: Номоо солилцъё

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж