Эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль хийлээ | News.MN

Эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль хийлээ

Эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль хийлээ

Эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль хийлээ

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургууль боллоо. Дадлага сургуулийг “Номин холдинг” компанийн агуулах худалдааны байранд зохион байгуулав. Сургуулийг хийхдээ “Улаанбаатар хотод 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин холдинг” ХХК-ийн агуулах худалдааны барилгад нуралт үүсч, их хэмжээний гал түймэр гарлаа” гэсэн цагийн байдал зарлажээ.

Уг дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар анги хүлээн авч, ослын голомтод гал унтраах үндсэн албаны болон автомеханик шат бүхий автомашинтай хүрэлцэн ирэв. 10 тн усны багтаамж бүхий автомашинаас барилгын зүүн талд гарч байгаа гал түймрийг унтрааж, галын тархалтыг зогсоож, барилгын дээвэрт асч буй галыг суурьтай хошуу ашиглан унтраалаа. Автомеханик шатыг сунгаж, барилгын дээвэр дээр байгаа дөрвөн иргэнийг аварч, 4 тн автомашинаас гал түймэр унтраах тархалтыг хийж, барилгын зүүн урд талын гал түймрийг зогсоож, автомеханик шаттай холбон барилгын дээвэрт гарсан түймрийг бүрэн унтраав.

Үзүүлэх сургуульд тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журам сахиулах алба, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын алба, дүүргийн эрүүл мэндийн алба, шуурхай удирдлагын алба, улаан загалмай нийгэмлэг, үндэсний аврах бригадын эрэн хайх аврах анги, дулаан цахилгаанаар хангах алба, ариутгал халдваргүйжүүлэлт гээд гамшгийн эрсдэл тохиолдсон нөхцөлд ажиллах мэргэжлийн бүх байгууллага оролцож, бэлтгэл байдлыг бүрэн хангаж, шаардлагатай бүхий л ажиллагааг гүйцэтгэж амжилттай оролцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж