&#34Кармен&#34 дуурийг бямба гаригт тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

&#34Кармен&#34 дуурийг бямба гаригт тоглоно

Монгол, Франц хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жил, "Кармен" дуурийг Монголд анх тавьсны 30 жилийн ойн хүрээнд Ж.Бизегийн "Кармен" дуурийг тавдугаар сарын 09-ний өдөр тоглосон билээ. Тэгвэл тус дуурийг ирэх бямба гаригт буюу тавдугаар сарын 16-ны өдөр 17.00 цагаас УДБЭТ-ын дахин тайзнаа тоглох гэж байна. Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна.


Удирдаач: УГЗ Ж.Бүрэнбэх

КАРМЕН /Тамхины үйлдвэрийн ажилчин цыган хүүхэн/ (меццо-сопрано) – Р.Доржхорол СТА
ХОЗЕ /түрүүч/ (тенор) – Д.Эрдэнэ-Очир
ЭСКАМИЛЬО /бухтай тулалдагч/ (баритон) – Ч.Энхтайван СТА
МИКАЭЛА /Хозегийн сүйт бүсгүй/ (сопрано)- С.Мөнгөнцэцэг МУГЖ
ЦУНИГА /ахмад/ (бас) – Б.Алтанхуяг СТА
МОРАЛЕС /түрүүч/ (баритон) – А.Сайнбаяр СТА
ДАНКАЙРА /хилийн хулгайч/ (баритон) – Э.Анхбаяр СТА
ФРАСКИТА /Кармены найз/ – Н.Туяа СТА
МЕРСЕДЕС /Кармены найз/ – М.Дариймаа СТА
РЕМЕНДАДО /хилийн хулгайч/ (тенор) -М.Даваадорж
ЛИЛАС ПАСТЬЯ – О.Анхбаяр

Офицерууд, цэргүүд, цыганууд, залуучууд, тамхины үйлдвэрийн ажилчид, бухтай тулалдагчдад УДБЭТ-ын найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө.

Цомнол: Проспер Меримегийн зохиолоор А.Мельяк, Л.Галеви нар.
Ерөнхий удирдаач : Ж.Бүрэнбэх /УГЗ/
Ерөнхий найруулагч Ж.Бүрэнбэх /УГЗ/
Ерөнхий зураач Г.Ганбаатар /СТА, ЕНШ/
Хувцасны зураач Г.Оюун
Бүжиг дэглэгч Х.Гэрэлчимэг /МУГЖ/
Туслах Найруулагч Б.Цэрэндаваа

 

Нэгдүгээр үзэгдэл

Севиль хотын талбай. Түүний ойролцоо тамхины үйлдвэр байх бөгөөд хажууханд нь харуулын байр байна. Энэ талбай дээр Севиль хотын дордос, дээдэс, цэргийн дарга нар, гуйлгачин хүүхдүүд, тамхичин хүүхнүүд  янаг хайртнуудыг харж болох ажээ.

Харуулын байрны өмнө Хозегийн сүйт бүсгүй Микаэла ирнэ. Харуулчид, түүний захирал Цунига нар Микаэлаг шохоорхон шалиглаж зугаацан цэнгэхийг хүсэх боловч Микаэла татгалзаж, гагцхүү хайртай хүнтэйгээ уулзахаар ирснээ хэлээд явж одно. Харуулд гарахаар ирсэн Хозе сүйт бүсгүй Микаэла нь ирснийг мэдээд   баясан   хөөрч байна.

Тамхины үйлдвэрийн цайны цаг болжээ. Ажилчин хүүхнүүдийн дунд үзэсгэлэнт сайхан Кармен гарч ирнэ. Тэрээр ааль зан нь шазруун, үзэсгэлэн гоодоо эрдүү, зоримог, эрх зоргоороо учраас эрчүүлийн сэтгэлийг ихэд дэврээн дүрэлзүүлдэг ажээ. Түүнийгээ Кармен "Хабанера» гэдэг дуугаараа илэрхийлнэ. Энэ бол эрх чөлөөт  хайр   сэтгэл, тэмүүлэл   эрмэлзлэлийн   дуу   юм.

Кармен хүүхэн ноомой түрүүч Хозег олны өмнө тохуурхан дооглож нэгэн цэцэг шидэж өгсөн нь Хозед ид шид, илбийн юм шиг санагджээ. Энэ цэцгээс жүжгийн хамаг өрнөл зөрчил үүснэ.

Энэ цэцгийг авчихаад байх үед Хозегийн сүйт бүсгүй Микаэла буцан ирж түүний ээж, төрөлх сайхан нутгийн тухай хүүрнэхэд Хозегийн сэтгэл догдолж Микаэлатай хуримлах, эхдээ эргэж очих тухай бодолд автана.

Микаэла гэртээ буцаж Хозе харуулын албаа гүйцэтгэхээр үлдлээ. Гэтэл дахиад л түүний тайван албыг Кармен эвдлээ. Тамхины үйлдвэрийн хүүхнүүдийн дунд танхай явдал гарчээ. Түүнийг өнөөх Кармен үүсгэжээ. Ахмад Цунига уг явдлын учрыг олуулахаар түрүүч Хозег явуулна. Гэтэл цыган хүүхний шидэт цэцэг, илбэт үгэнд автсан Хозе Карменыг суллаж явуулав. Үүний өр төлөөсөнд өөрөө шоронд суух боллоо…

 

Хоёрдугаар үзэгдэл

Лильяса Пастьигийн дэн буудлын газарт Кармен, Мерседес, Фраскита хэмээх найз хүүхнүүд, мөн офицер Цунига,  Моралес   нарын  хамт   байна.   Энэ   газар   бол хилийн хулгайч нарын үүр наймаачдын бүгээний газар ажээ. Энэ үед нэр цууд гарсан бухтай тулалдагч Эскамильо буудалд орж ирнэ. Тэр Кармены үзэсгэлэн сайханд бүрэн  автжээ.  Буудал  эзгүйрч хүнгүй боллоо.

Хилийн хулгайч Данкайро Ремендадо нар олз хайх ээлжит ажилдаа явахаар төхөөрнө. Тэдэнтэй Фраскита, Мерседес нар хуйвалдаан зохионо. Энэ хэрэгтээ Карменыг оролцуулахыг шаардана. Гэвч Кармен татгалзав. Тэрээр хайр сэтгэлт хүнээ хүлээж байгаа ажээ. Энэ нь түрүүч Хозе юм. Төдөлгүй Хозе ч ирэв. Гэвч  баярт  энэ   мөч удаан  үргэлжилсэнгүй.

Алсад бүрээн дуу сонсогдоно. Хозе цэргийн хуаран руугаа буцах ёстой байлаа. Кармен түүнийг үлдээч гэж гуйв. Хүүхэн Хозег шахан шаардаж тунирхан гуйж, сүрдүүлж хүртэл үзнэ. Хозе хуарандаа буцах уу, хайртай хүнтэйгээ үлдэх үү хэмээн эргэлзэнэ. Гэвч үүрэг хариуцлага нь дийлж хуарандаа буцахаар шийдэж явах гэтэл ахмад Цунига гэнэт орж ирэв. Энэ хүн Карменд буцаж ирнэ гэж түрүүнд хэлээд явсан юм. “Дайран дээр давс” гэгчээр Хозегийн сэтгэлд хардлагын гал дүрсхийв.  Даргатайгаа  сэлэм  зөрүүлэхэд ч  хүрэв.

Санаандгүй явдалд сандарсан Кармен хүмүүс дуудахад хилийн хулгайч нар ирж тулалдагч хоёрыг салгана. Даргатай нэгэнт өштэй болсон Хозед Карменыг дагаж хилийн хулгайч нартай нийлэхээс өөр зам үлдсэнгүй. Хозе Карменд хайртайн билэг тэмдэг, эрх чөлөөт замд гарсны билэг тэмдэг болгож түүнд бэлзэг өгнө… Цоо шинэ амьдрал, түгшүүрт зам ийнхүү эхэлнэ.

Эх сурвалж: www.opera-ballet.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж