Ньюс хөтөч: Монгол генералын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2019.04.26-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Монгол генералын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно

Ньюс хөтөч: Монгол генералын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09:00

  • "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх асуудлаар зөвлөлдөхөөс гадна Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх, Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдэх уриалга МҮЭСТО-нд гаргана.
  • Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас зохион байгуулж буй “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль, эрх зүйн орчны асуудал” -хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

10:00

  • Төрийн ордоны “Сүхбаатар танхим”-д Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүхийн ивээл дор "ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2030" салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн болно.
  • “МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУЛЬЧДЫН ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ болно.

Монгол улсад генерал цол бий болсоны 75 жилийн ой, Монгол генералын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно.

  1. 11 цагт Монгол улсын генералууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно.
  2. 11.50-12.20 цагт Генералууд төрийн ёслолын есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж
  3. 12.20-12.40 Монгол улсад генерал цол бий болсоны 75 жилийн ой, Монгол генералын өдөдөрт зориулан Монгл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч баяр хүргэнэ. Энэ үеэр шагналын арга хэмжээтэй.
  4. 13.40-14.00 цагт генералуудыг ЦДБЭЧ-ын байранд ҮБХИС-ийн Тэмүүжин өрлөг сургуулийн сурагчид угтан авч баярын хурал, хүндэтгэлийн тоглолттой.

10:30

НИТХ-ын ээлжит XXIV хуралдаан нийслэлийн Хангарди ордонд болно. Хуралдаанаар хурлын тогтоол хүчингүй болгох, нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах тухай журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

11:00

“УЛС ОРНЫ ХЭЛНИЙ БОДЛОГО” Хэлний зөвлөлийн хуралдаан ГХЯ-нд болно.

12:00

Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал болно.

15:00

ШУА-иас "Эрдэмтдийн үг" цуврал лекцийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу маргааш академич Ц.Лхагвасүрэн "АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ СУДЛАЛ: ХӨГЖИЛ БА ТУЛГАМДСАН АСУУДАЛ" сэдвээр лекц уншина. Лекц ТАНАН төв дээр болно.

15:00-17:00

"Нью Медиа" Групп-н Эрхэт Онлайн Санхүүгийн програм нь нийгмийн хариуцлагын хүрээнд гарааны бизнес болон жижиг дунд аж ахуй нэгжийн удирдлагуудад зориулан "Мэдлэгт суурилсан ухаалаг агуулгатай бизнесийг дэмжих хүн төрөлхтөний амьдралын чанарыг сайжруулах хүн төвтэй бизнесийг эрхэмлэнэ" гэсэн уриан дор цуврал 10 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамгийн анхны арга хэмжээ "Санхүүгийн боловсрол" нэртэйгээр HUB Center 2 давхарт болох гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж