МХБХ, &#34Арвайн үндэс&#34 ХХК 500 сая төгрөгийн гэрээ байгууллаа | News.MN

МХБХ, &#34Арвайн үндэс&#34 ХХК 500 сая төгрөгийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

МХБХ, &#34Арвайн үндэс&#34 ХХК 500 сая төгрөгийн гэрээ байгууллаа

Монголын хөлбөмбөгийн холбооны 2015 оны "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн тэмцээний сугалаа амжилттай явагдаж өндөрлөлөө. Сугалааны үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Хорооны гишүүд болон лигийн 9 багийн төлөөлөгчид оролцов.

Тус арга хэмжээний үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар "Арвайн Үндэс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Оргил нар 4 жилийн нийт 500 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь Монголын спортын түүхэнд байгаагүй хамтын ажиллагааны эхлэл боллоо гэж үзэж байна. Ийнхүү "Арвайн Үндэс" ХХК нь МХБХ-ны албан ёсны түнш байгууллагаар ажиллах болов. МХБХ-ны "Хүрхрээ Үндэсний Дээд Лиг-2015" тэмцээн 2015 оны 5-р сарын 16-наас 9-р сарын 26-ныг хүртэл 2 тойрог явагдана. Тоглолтуудыг NTV телевиз, www.time.mn эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх болсоныг дуулгахад таатай байна.


 

Энэ жилийн лигийн тэмцээнд "Дэрэн", "Соёмбын Барсууд" клубууд нэмэгдэж, нийт 9 баг өрсөлдөх юм. Үүнээс 6 баг нь бүрэлдэхүүндээ легионер тамирчдыг багтаасан бол "Хоромхон" /Голланд улсын иргэн De Yong. FIFA-гийн А/, "Дэрэн" /Серби улсын иргэн Вожислав. UEFA-гийн А/ багуудын ерөнхий дасгалжуулагчаар гадаад дасгалжуулагчид ажиллах юм байна.

"Хүрхрээ Үндэсний Дээд Лиг"-ийн тэмцээний шагналын санг 18 саяас 100 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн нь МХБХ-ны Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын нэг байлаа.

Сугалаа ёсоор энэ жилийн дээд лигийн улиралын тоглолтыг нээж, өнгөрсөн жилийн лигийн аварга "Хоромхон" баг "FC Ulaanbaatar" багтай тоглохоор оноолт таарсан юм.

Мөн тус арга хэмжээний үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар МХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр, Э.Ариунболд нар ОУХБХ /FIFA/-ны албан ёсны шүүгч, Ц.Энхтөрийг ОУ хэмжээний мастер болсонд баяр хүргэн, үнэмлэхийг гардууллаа.
 

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэнд хариулах нь 2015-05-13 202.70.40.162

Хуулийн мэдлэгтэй, баримт нотолгоотой, шингэн хүнсний мэдээлэлтэй байж иргэн хүний эрхээ эдэлж албан байгууллагын нэр төрд халдаарай.Дуртай хэдэн нөхдүүд нийлээд пиво хийгээд байдаггүйн, хуулийн хүрээнд шаардлага хангасан болоод улсдаа бодит хувь нэмрээ оруулж амжилттай ажиллаж байгаа нь олны нүдэнд илт харагдаж байна.

Иргэн 2015-05-13 103.26.195.223

Амт муутай гашуун пивонуудаа баахан рекламдах нь. Саяхан Сансарын туннель дээрхи бөөний төвөөс Соёолж пивыг нь авах гэсэн чинь хадгалах хугацаа нь бараг 2 дахин хэтэрсэн пивонууд байсан.

Иргэнд хариулах нь: 2015-05-13 202.70.40.162

Хуулийн мэдлэгтэй, баримт нотолгоотой, шингэн хүнсний мэдээлэлтэй байж иргэн хүний эрхээ эдэлж албан байгууллагын нэр төрд халдаарай.Дуртай хэдэн нөхдүүд нийлээд пиво хийгээд байдаггүйн, хуулийн хүрээнд шаардлага хангасан болоод улсдаа бодит хувь нэмрээ оруулж амжилттай ажиллаж байгаа нь олны нүдэнд илт харагдаж байна.

Пүрэвжав 2015-05-13 122.201.21.177

Оргил хоншоортой бацаан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж