SSM сургуулийн тогооч цусан суулгаар өвдсөн байжээ | News.MN

SSM сургуулийн тогооч цусан суулгаар өвдсөн байжээ

SSM сургуулийн тогооч цусан суулгаар өвдсөн байжээ

SSM сургуулийн тогооч цусан суулгаар өвдсөн байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур-Монголын хамтарсан Singapore school of Mongolia /SSM/ сургуульд дөрөвдүгээр сарын 5-нд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд хордлогын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 83 хүнээс урьдчилан авсан шинжилгээгээр шигелла флекснер 1А үүсгэгч илэрсэн байна. Уг үүсгэгч нь голдуу бохирдсон хоол хүнс, усаар дамжин өвчлөл үүсгэдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй юм.

ТАХИАНЫ МАХ, УНДНЫ УС ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН  БАЙНА

Тэгвэл сургуульд гарсан хордлого тахианы махнаас болсон уу, уснаас болсон уу гэдгийг тогтоох лабораторийн шинжилгээний дүн гарчээ. Лабораторийн шинжилгээний дүнгийн талаар НМХГ-ын Баянзүрх дүүрэг дэх Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын ахлах байцаагч П.Төгсмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тус сургуулийн цайны газрын гал тогоонд хэрэглэж байсан уснаас гурван дээж, найман нэрийн хоолны дээж, 13 төрлийн хүнсний түүхий эдийн бүтээгдэхүүн,  арчдас ес, агаар нэг, тахианы махаа худалдаж авдаг газрыг тодруулж, дээж авлаа. Хяналт шалгалтаар нийт 43 дээж авсан. Эдгээр дээжийг Улсын мэргэжлийн хяналтын төв лаборатори болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээ хийлгэсэн. Манайд дөрөвдүгээр сарын 5-нд мэдээлэл ирж, сургууль дээр очин өмнөх өдрүүд болох дөрөвдүгээр сарын 3, 4-ны өдрийн хоолны дээжээс шинжилгээ авсан. Тус сургуулийн цайны газрыг түрээсэлдэг хүмүүс “Хүчит шонхор” захын гурван лангуунаас тахианы махаа нийлүүлдэг байсан. Тухайн өдөр сурагчдад хийж өгсөн тахиан махан шницель, болон төвлөрсөн шугамын уснаас дээж, авч шинжилсэн. Шинжилгээний хариугаар төвлөрсөн шугамын усны хувьд холбогдох стандартыг хангаж байсан. Мөн тахианы махнаас дээж авахад хүнсэн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх хэмжээний ерөнхий шаардлагыг хангаж байсан.

ТОГООЧ, БЭЛТГЭГЧ ХОЁРООС ЦУСАН СУУЛГА ӨВЧИН ҮҮСГЭГЧ ИЛЭРЧЭЭ

“Харин дээж авсан найман нэрийн хоолноос долоон нэрийн хоол нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, нянгийн өндөр үзүүлэлттэй гарсан. Цайны газарт хоёр тогооч, бэлтгэгч, угаагч гээд дөрвөн хүн ажилладаг. Хяналт шалгалын үеэр ажилчид эрүүл мэндийн урьчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ХӨСҮТ-ийн урьдчилсан шинжилгээгээр тогооч, бэлтгэгч хоёроос цусан суулга өвчин үүсгэгч илэрсэн. Өөрөөр хэлбэл цайны газрын бэлэн болсон бүтээгдэхүүн нянгаар бохирдож, хоолны хордлогын дэгдэлт үүссэн гэж үзэж байгаа. Одоо сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Харин цайны газар нь ажиллахгүй байгаа“ гэдгийг тэрбээр хэлсэн вм.

“Singapore school of Mongolia” сургууль нь 2018 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тус сургууль нийт 173 сурагчтай, 32 багш, ажилчинтай. Мөн "Үдийн цай" хөтөлбөр болон ажилчдын хоолыг гэрээгээр 2019 оны гуравдугаар сарын 1-нээс хийж эхэлсэн байна.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-26 202.126.89.174

гал тогоо баастайгаа хутгалдараар хоолны хордлогог гардаг юм

Avatar

Зочин 2019-04-26 66.181.176.126

kfc ssm 2uulaa l togooch ajiltnaasaa boloh shiv dee

Avatar

Гараа угааж сурах 2019-04-26 202.21.96.212

Монголчууд наад захын соёл болох гараа угааж сурмаар байна. 00 ороод гарч байгаа ганган ганган охид бүсгүйчүүд ч гараа угаахгүй гардаг. аймшигтай.

Avatar

к 2019-04-26 185.106.120.141

хоёр тогооч нь хоёулаа эрүүл зүйн бичигтэй, тэр нь худлаа. тэр бичгийг хийж өгсөн газрыг шалгах хэрэгтэй. ер нь гадуур хийгддэг бүхий л шинжилгээ худлаа юм шиг байгаа юм. улаанбаатар бол бохирдоо дарагдсан хор шүү дээ цусан суулга гарахаас ч өөр яахав.

Avatar

Зочин 2019-04-26 185.106.120.141

хоёр тогооч нь хоёулаа эрүүл зүйн бичигтэй, тэр нь худлаа. тэр бичгийг хийж өгсөн газрыг шалгах хэрэгтэй. ер нь гадуур хийгддэг бүхий л шинжилгээ худлаа юм шиг байгаа юм. улаанбаатар бол бохирдоо дарагдсан хор шүү дээ цусан суулга гарахаас ч өөр яахав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж