Шүлхий өвчин гарч 12 үхэр өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчин гарч 12 үхэр өвчилжээ

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.05.113

– Олон улсын сувилагчдын баярын өдрийг угтаж Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс зорилтот бүлгийн иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор сувилагч нэг өдөр арга хэмжээг зохион байгуулжээ. Арга хэмжээг нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, улаан загалмайн хороо, Баруун-Урт сумын багийн засаг дарга нар хамтран зохион байгуулсан байна.

– Сүхбаатар аймаг удахгүй үлээвэр найрал хөжгмийн мэргэжлийн хамтлагтай болно. Сурагчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, үлээвэр найрал хөгжмийн хамтлагтай болох зорилгоор Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст өнөөдөр18 ширхэгтэй үлээвэр найрал хөгжмийн иж бүрэн зэмсгийг гардуулан өглөө.
 

– Энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Зүүн сүүж гэдэг газар шүлхий өвчин гарч 12 үхэр өвчилсөн байна. Одоогоор голомтын бүст хорио цээрийн дэглэм тогтоож вакцин хийж ариутгалын арга хэмжээг авч байна.
 

– Монгол улсад хүүхдийн байгууллагын үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “ЭХ ОРОН-36” хөтөлбөрийн нээлт саяхан Баруун-Урт суманд боллоо.
– Эхний удаад Баруун-Урт сумын 4 ЕБС, МСҮТ-өөс 250 хүүхэд хамрагдсан юмаа. –BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж