Словенийн хоккейн шигшээ багийн дасгалжуулагч ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Словенийн хоккейн шигшээ багийн дасгалжуулагч ажлаа өглөө

Энэ жилийн хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтуудад амжилт муутайхан оролцсон Словенийн хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Матьяж Копитер хариуцлагаа хүлээж ажлаасаа чөлөөлөгдсөн тухай Олон улсын хоккейн холбооноос мэдээлж байна.

Словенийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В хэсэгт нийт 7 тоглолт хийснээс зөвхөн нэг тоглолтонд ялалт байгуулсан юм. Энэ үзүүлэлтийн улмаас Словенийн шигшээ баг дээд дивизионыг орхиж байгаа учир 2011 оноос эхлэн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан Копитар үүрэгт ажлаа өгөх болсон байна.

Түүний удирдлаган дор тус улсын хоккейн шигшээ багийнхан өнгөрсөн жил Сочи хотноо болсон  Олимпийн наадамд амжилттай оролцож 7-р байрт шалгарч байсан удаатай юм.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж