Италийн хөлбөмбөгийн шилдэг клубүүдийн нэг Ювентус клуб Аргентинй шигшээ багийн тоглогч, Палермо багийн довтлогч Пауло Дибалаг 28 сая еврогоор шилжүүлэн авахаар тохиролцоонд хүрсэн байна. Sky Sport –оос мэдээлж байгаагаар Ювентус тоглогчийг шилжүүлэн авахдаа 28 сая евро зарцуулах бол түүн дээр 8 сая еврогийн урамшуулалыг олгохоор болсон гэнэ. Үүнээс гадна Туриний баг Палермод өөрсдийн шинэ залуу 2 тоглогчоо шилжүүлэхээр
гэрээндээ тусгасан байна. Дибала Палермод 2012 онд Аргентиний Институто багаас шилжин тоглох болсон юм. Энэ улиралын Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Дибала нийт 33 тоглолтонд талбайд гарч, 13 гоол оруулан, 10 ашигтай дамжуулалт өгсөн статистик үзүүлэлттэй байгаа юм. Гоол Пас системээр өдгөө 21 настай Аргентин гаралтай тамирчин серий А-гийн тоглолтонд оруулсан гоолынхоо тоогоор Ювентусын Карлос Тевес, Наполи багийн Гонсало Игуаин нарын дараагаар 3-рт бичигдэж байгаа юм. Үүнээс өмнө түүнийг Лондонгийн Арсенал багийнхан 40 сая еврогоор шилжүүлэн авах сонирхолоо илэрхийлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан боловч багийн ахлах дасгалжуулагч Арсен Венгер дээрх мэдээллийг няцаасан юм.
Эх сурвалж: http://likenews.mn