Дондогдулам хатны дурсгалт газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна | News.MN

Дондогдулам хатны дурсгалт газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Дондогдулам хатны дурсгалт газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Дондогдулам хатны дурсгалт газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Монголын сүүлчийн хатан Улсын эх дагина Ц.Дондогдулам хатны музейг, түүний шарил оршсон газарт байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Улаанбаатар хотын музейн ажилтан Г.Очбаярын хэлснээр дурсгалт газрыг цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн жилээс уулын аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж, газрын маргааныг шийдвэрлэсэн байна.

Амралт зугаалгын ногоон бүс байгуулах эхний зураг төслөөр Ц.Дондогдулам хатны шарил оршсон газраас зайтай ногоон төгөл байгуулж, мод тарьж, явган хүний зам талбай барих , музей байгуулах зэргээр төлөвлөсөн байна.

Эцсийн байдлаар зураг төсөл нь батлагдаагүй тул төсөв хөрөнгийн тооцоо гараагүй гэж  Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэлсэн юм. Тэрбээр “Ц.Дондогдулам хатны бунхнаас холгүй ногоон төгөл байгуулж, амралт чөлөөт цаг өнгөрүүлэх бүс байгуулах зураг төслийн ажил хийгдэж байгаа. Мөн бунхны ойролцоо гэрэлт хөшөө бий. Тиймээс цэцэрлэгт хүрээлэн байгуулахад уулын аманд хашаа хатган буусан айлуудыг нүүлгэх шаардлагатай болж, өнгөрсөн жилээс газрын маргааныг шийдвэрлэсэн. Эх дагина Ц.Дондогдулам хатны бунхныг судлах, эд өлгийн зүйлсийг нарийвчлан судалж тогтоох малтлага судалгааны ажлыг ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэнгээс хийж байгаа. Тэгэхээр нарийвчилсан судалгаанаас олж тогтоогдсон түүхийн дурсгалт зүйлст тулгуурлан Ц.Дондогдулам хатны нэртэй музей байгуулах болов уу. Ер нь энэ ажлын эхний зураг төслийг бидний зүгээс дэмжсэн байгаа" гэлээ.

Гэхдээ 174 сая 668 мянган төгрөг шаардлагатай гэсэн тооцоог  Нийслэлийн Соёл урлагийн газраас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт өнгөрсөн жилийн аравдугаар сард хүргүүлж байжээ.

Энэ талаар тус газрын тохижилт, хөшөө дурсгал хариуцсан архитектур Э.Тэмүүлэн " Эх дагина Ц.Дондогдулам хатны бунхан орчимд ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэнгээс малтлага судалгааны ажлыг явуулсны дараа Нийслэлийн Соёл урлагийн газраас  цэцэрлэгжүүлэх албан хүсэлт бидэнд илгээсэн. Энэ дагуу мөн оны арваннэгдүгээр сарын 19-нд манай шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс ажлын хэсэг байгуулж, хуралдаад уг албан хүсэлтийг дэмжсэн боловч зураг төслөө өнөөдрийг болтол ирүүлээгүй. Цэцэрлэгжүүлэх төслийн хүрээнд ямар ажлыг гүйцэтгэх тухай мэдээлэл байхгүй учраас бид энэ ажлыг хариуцах эрх үүсээгүй" хэмээв.

ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэнгээс Эх дагина Ц.Дондогдулам хатны шарил оршсон газарт  хайгуул болон малтлага судалгаа гэсэн хоёр чиглэлээр судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил бунхнаас  тоосго, цутгамал шавар бурхан, сац, цаасны хэсгүүд, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурхны хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлс байсныг, дээжлэн Ц.Дондогдулам хатны үзэсгэлэнг нээж байв.

Тэдгээр эд өлгийн дурсгалт зүйлс нь ШУА-ны Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчдын судалгааны явцад бунхнаас авсан дээж юм байна.  Нийт 12 га талбайг хамарсан Эх дагина Ц.Дондогдулам хатны дусгалт газрыг 2015 онд үл хөдлөх соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэх улсын тооллогод бүртгэжээ.

 Энэхүү түүх, соёлын дурсгалт газарт 2015 онд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас долоон айлд газар эзэмших эрх олгосон байсныг оршин суугчдын гомдлын дагуу 2018 онд газар эзэмших эрхийг цуцалж байв. Учир нь өнгөрсөн жилээс  зөвшөөрлөө авсан иргэд хашаа хатгах, хөрс хуулах зэрэг түүх, соёлынхоо эсрэг "гэмт хэрэг" үйлдэж эхэлсэн нь ийнхүү шүүмжлэл дагуулахад хүргэсэн аж.

Үеэс үед дамжсан аман яриа хууч домогт өгүүлснээр Ц.Дондогдулам хатныг нутаглуулсны дараа найман шарга морь сэтэрлэж үлдээснээр өнөөгийн Шаргаморьт хэмээх олны мэддэг газрын нэр бий болжээ. Эндхийн оршин суугчид,  ахмад үеийнхэн  Их хатны ариун дагшин газрын орчимд нутаглаж суурьшихыг цээрлэж хүндэлдэг байсан нь одоо ч хэвээр байгаа юм. 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-26 122.201.31.184

ХЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ , ТАТВАР ТӨЛӨГЧДЫН МӨНГӨНӨӨС ГУСАХ ГЭЖ ЯНЗ БҮРИЙН АРГА ЗАЛЬ ОЛЖ ЗОХИОХ ЮМ .

Avatar

Зочин 2019-04-26 103.57.92.225

Ойрын үед нэг том эрдэмтэн монголын ард түмэн жудаггүй болсон гэж дүгнэлт хийсэн. Үүнд хүмүүс маш их дуртай үнэн үг гэж шэйр хийх юм. Тэгээд энэ ёс суртахуунгүй монголчуудаас хойд урд хөршийн монгол угсаатнууд ч зайгаа авна
Мөн залуус гадагш урсгал ихэснэ. Хэн энэ улсад эзэн суух вэ?

Avatar

Зочин 2019-04-26 202.9.43.147

Энэ сайхан ажил бүтээсэй.
Дондогдулам хатун хөгжмийн зохиолч Мөрдорж гуайг хүмүүжүүлсэн биз дээ.

Avatar

Зочин 2019-04-26 64.119.21.120

Саваа авхуулсан хүүхдэгүй авгайг хэнд агйгуулах гээд байна юм.

Avatar

Зочин 2019-04-26 58.140.202.122

зарим хүмүүст юу л байна муу үг л байх юмаа өөр юу ч байхгүй

Avatar

зочин 2019-04-26 103.212.116.153

аймаар царай муутай авгай.

Avatar

шар шашинтангуудын дээд юм даа чааваас 2019-04-26 199.249.230.107

тангад шар шашин шүтэд баагий нарын хамгийн өөдтэйн энэ шүү дээ. түвд ламын эхнэр ч билүү түвд лам хүн эхнэртэй байж болоод байдаг тэгсэн монгол лам болдоггүй монголыг эмсыг х***а биш тангад лам нар авч суудаг байсан юм бишүү

Avatar

ИХ БӨӨ 2019-04-26 103.240.241.110

ЭНЭ ХҮН ТҮҮХЭНД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ХИЙДИЙН ХАМБЫН ЭХНЭР ТӨДИЙ ХҮНИЙГ ДӨВИЙЛГӨН СОЛИОРЧ МӨНГӨ ИДЭХЭЭ БОЛЬ,БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧНӨӨСӨӨ БОЛЖ ҮР ХҮҮХЭД Ч ТӨРҮҮЛЭЭГҮЙ ГЭДЭГ ИЧ

Avatar

Matilda 2019-04-26 156.0.212.8

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл.
Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна
Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог.
хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа,
Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол,
Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
matildalecoustre@gmail.com
Whatsapp: +22 780 147 359

Avatar

Зочин 2019-04-26 202.126.89.32

Ум мани бадь мэ хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж