Азтай залуу 10 долларын тасалбараар 477 сая доллар хожжээ | News.MN

Азтай залуу 10 долларын тасалбараар 477 сая доллар хожжээ

Азтай залуу 10 долларын тасалбараар 477 сая доллар хожжээ

Азтай залуу 10 долларын тасалбараар 477 сая доллар хожжээ

АНУ-ын Вискинсон мужийн Милуоки хотын оршин суугч, 24 настай Мануэль Франко гэх залуу сугалааны тасалбар худалдан авч, азтанаар тодрон, 477 сая ам.долларын эзэн болжээ. Тэрбээр тухайн тасалбарыг худалдаж авсан өдрөө үнэхээр их азтай байсан тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байна.

Мануэль Франко гуравдугаар сарын 27-ны өдөр Нью Берлин дэх Speedway хий түгээгүүрийн газраас азын сугалаагаа 10 ам.доллараар худалдан авчээ. Вискинсоны сугалааны тохирол явуулдаг газраас мэдээлснээр, тэрбээр сугалаанд хожсон тохирлын үндсэн дүн болох 477 сая ам.долларын 151 сая ам.долларыг татварт төлөн, 326 сая ам.доллар гар дээрээ авах юм байна.

Мөн Мануэль Франко муждаа орлогын албан татварт 38 сая ам.доллар төлөх ба сугалааны тасалбар худалдан авсан шатахуун түгээгүүрийн газарт журмын дагуу 100 мянган ам.доллар шагнал болгон өгөх ёстой аж.

Мануэль Франко 18 нас хүрсэн цагаасаа хойш уг сугалааг байнга худалдан авдаг, банкны дансандаа 1000 ам.доллар цуглуулж үзэхийг хүсдэг байжээ. Тэрбээр сугалаанд хожсоныхоо дараа аялж, улмаар гэр бүлийн гишүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж, буяны үйлсэд хандив өргөхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: NBC News

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаян 2019-04-25 66.181.187.110

768 сая 400 мянган доллар гэж байнаа тэр чек дээр нь

Avatar

дүнээлд тараампандай 2019-04-25 59.153.113.33

Би нэг удаа 100 ногоон хожиж билээ. 3 жил болохдоо ниит 300 доллар зарлагадсан байх. Хожих магадлал 49.99 % байдаг гэсэн үнэн байхаа.

Avatar

зочин 2019-04-25 103.229.123.23

768.4 сая юм бишүү

Avatar

Зочин 2019-04-25 64.119.21.11

yaj orchuulahaar 768,4 n 477 boldog bna

Avatar

Зочин 2019-04-25 146.115.163.21

Tax iin daraa 477 uldsen bh. Hii tugeeguur gej orchuulaad bgaa ulstai yu yarihav

Avatar

ЭНХ 2019-04-25 103.10.22.125

Баяр хүргэе, үнэхээр азтай одтой хүн байна. Аз намайг ч гэсэн ивээгээ.

Avatar

Зочин 2019-04-25 64.119.24.129

нийт 768.4сая доллар хожсон гэж бна шүү дээ

Avatar

Mongol 2019-04-25 49.0.212.51

Өө тэрнээсээ маньдаа, маньдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж