Азтай залуу 10 долларын тасалбараар 477 сая доллар хожжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

Азтай залуу 10 долларын тасалбараар 477 сая доллар хожжээ

Азтай залуу 10 долларын тасалбараар 477 сая доллар хожжээ

АНУ-ын Вискинсон мужийн Милуоки хотын оршин суугч, 24 настай Мануэль Франко гэх залуу сугалааны тасалбар худалдан авч, азтанаар тодрон, 477 сая ам.долларын эзэн болжээ. Тэрбээр тухайн тасалбарыг худалдаж авсан өдрөө үнэхээр их азтай байсан тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байна.

Мануэль Франко гуравдугаар сарын 27-ны өдөр Нью Берлин дэх Speedway хий түгээгүүрийн газраас азын сугалаагаа 10 ам.доллараар худалдан авчээ. Вискинсоны сугалааны тохирол явуулдаг газраас мэдээлснээр, тэрбээр сугалаанд хожсон тохирлын үндсэн дүн болох 477 сая ам.долларын 151 сая ам.долларыг татварт төлөн, 326 сая ам.доллар гар дээрээ авах юм байна.

Мөн Мануэль Франко муждаа орлогын албан татварт 38 сая ам.доллар төлөх ба сугалааны тасалбар худалдан авсан шатахуун түгээгүүрийн газарт журмын дагуу 100 мянган ам.доллар шагнал болгон өгөх ёстой аж.

Мануэль Франко 18 нас хүрсэн цагаасаа хойш уг сугалааг байнга худалдан авдаг, банкны дансандаа 1000 ам.доллар цуглуулж үзэхийг хүсдэг байжээ. Тэрбээр сугалаанд хожсоныхоо дараа аялж, улмаар гэр бүлийн гишүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж, буяны үйлсэд хандив өргөхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: NBC News

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж