“Монголын өв соёлын өдөр” арга хэмжээ зохион байгуулагдав | News.MN

“Монголын өв соёлын өдөр” арга хэмжээ зохион байгуулагдав

“Монголын өв соёлын өдөр” арга хэмжээ зохион байгуулагдав

“Монголын өв соёлын өдөр” арга хэмжээ зохион байгуулагдав

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Дэлхийн банк болон “Олон улсын худалдааны төв” ТББ-тай хамтран “Монголын өвийн өдөр” соёлын арга хэмжээг Дэлхийн банкны төв байранд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.

“Олон улсын худалдааны төв” ТББ-ын санаачилсан “Монгол Улсад үйлдвэрлэв” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан энэхүү соёлын арга хэмжээг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Стратеги, үйл ажиллагаа хариуцсан Захирал Шяочин Ю нар үг хэлсэн бөгөөд уг арга хэмжээг АНУ-ын Төрийн департамент, Батлан хамгаалах яам, Дэлхийн банк, ОУВС болон Монголын компаниудтай бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй гадаадын иргэд, АНУ-д оршин суугаа монгол иргэд зэрэг 300 гаруй хүмүүс үзэж сонирхлоо.

“Монголын өвийн өдөр” соёлын арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод зориулан Монголын үндэсний урлагийн үзүүлбэрийг толилуулж, соёл уламжлал, ёс заншлаа сурталчлан таниулсны зэрэгцээ Монголын ноос, ноолуур, арьс шир, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь”, “Гоёо”, “Алтай кашмер”, “PCY”, “Glamour”, “Mogol” “Хос Аз”, “Марал”, “Хур”, “Moncream”, “Mонос”, “ТЭСО”, “Хаадын гэр” зэрэг компани өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Арга хэмжээний үеэр  Монголын компаниуд цаашид бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулах зорилгоор АНУ-ын ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай холбоо тогтоож, харилцан туршлага судлав.

Дэлхийн банкны байранд 2019 оны 5 дугаар сарын 16-наас 7 дугаар сар хүртэл “Урлагаар шинэчлэхүй-Монголын өв, соёлыг сурталчлан таниулах зураг, уран бүтээлийн үзэсгэлэн” болох бөгөөд энэ үеэр Монголын уран зургийн бүтээлүүдийг олон нийтэд толилуулах болно.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж