МИАТ нислэгээс хоцрохгүй байхыг зорчигч бүрт утасдаж сануулжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

МИАТ нислэгээс хоцрохгүй байхыг зорчигч бүрт утасдаж сануулжээ

МИАТ нислэгээс хоцрохгүй байхыг зорчигч бүрт утасдаж сануулжээ

Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг хийж байгаатай холбогдуулан өнөөдөр /2019.04.25/ 07.00-09.30 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг түр зогсоосон.

МИАТ ТӨХК тухайн өдрийн заасан цагийн нислэгээс зорчигчдыг хоцроохгүйн тулд зорчигч бүр рүү (OM135 TTL115 PAX, OM305 TTL182 PAX ) утсаар ярьж хоцрохгүй байхыг сануулан ажиллажээ. Мөн энэ тухай мэдээллийг урьдчилан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээгээр олон давтамжтайгаар цацаж, мэдээлэл өгч ажилласан байна.

Энэ нь Монгол Улсын Иргэний нисэхийн дүрэм, Олон улсын Иргэний нисэхийн байгууллага болон компанийн холбогдох дүрэм, журмаар заасан чиг үүргийн дагуу бэлэн байдлаа ханган ажилласан бас нэг сургуулилалт болжээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж