Өмнөд Солонгосын цэрэг таван хүнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын цэрэг таван хүнийг хөнөөжээ

 

Өмнөд Солонгосын армийн бэлтгэл цэрэг өчигдөр /V.12/ Сөүл орчим дахь сургуулилтын баазад гал нээж, таван цэргийн амийг хөнөөн, гурван хүнийг шархдуулсан байна. Бэлтгэл цэрэг  “K-2” буугаар бусдынхаа эсрэг гал нээснийхээ дараа өөрийгөө буудсан байна.

 

Өмнөд Солонгосын армийн цэрэг гал нээж, бусдыгаа хөнөөх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болжээ. Цэргүүд сэтгэцийн эмгэгтэй эсвэл бусдад доромжлуулж, дээрэлхүүлснээс галт зэвсэг ашиглан халдлага үйлдэх нь элбэг байдаг аж. Гэхдээ ийм хэрэг бэлтгэл цэргүүдийн дунд ховор аж. Өмнө нь өнгөрсөн онд цэрэг гранат дэлбэлж, гал нээснээр хамт алба хааж байсан таван нөхрөө хөнөөж, долоог нь  шархдуулж байсан юм.

 

Өмнөд Солонгост эрэгтэй хүн бүр хоёр жилийн хугацаатай цэргийн албыг хаах үүрэгтэй байдаг аж. Халагдсаны дараа бэлтгэл цэргүүд найман жилийн хугацаанд жил бүр армийн сургуулилтанд оролцдог байна. Үүнээс зургаан жилд нь галт зэвсэгтэй сургуулилт хийдэг аж.

Эх сурвалж: Associated  Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж