Жонни Депп 20 настай орос бүсгүйтэй гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

Жонни Депп 20 настай орос бүсгүйтэй гэрлэнэ

Жонни Депп 20 настай орос бүсгүйтэй гэрлэнэ

Холливудын нэрт жүжигчин Жонни Деппийн шинэ найз бүсгүй ОХУ-ын бүжигчин бөгөөд тэрбээр түүнтэй гэрлэхийг хүсч байгаа аж. Бүжигчин бүсгүй Полина Глин 20 орчим настай, өнгөрсөн жил Лос Анжелест нэгэн үдэшлэг дээр 55 настай Депптэй танилцсан талаар түүний ойрын эх сурвалж мэдээлжээ.

Энэ жилийн эхээр Сербийн Белград хотын зочид буудалд жүжигчин эрийн нэгэн "нууцлаг эмэгтэй"-тэй маш дотно тэврэлдэж буй зураг цацагдаж, энэ нь одоогийн Полина болох нь тогтоогджээ. Мөн 2018 оны тавдугаар сард Москвад бүжигчин бүсгүй “The Hollywood Vampires” хамтлаг, Жонни Депптэй хамт авахуулсан зураг нь олонд ил болсон байна.

Полинагийн найз охин "Полина Лос Анжелест Жонни Депптэй үдэшлэг дээр танилцсан. Жүжигчин Депп түүнийг байнга урьдаг болсон. Тэр бол бүжигчин, халуухан охин" хэмээн хэлжээ. Түүний хэлснээр, Деппийг танилцахаар ирэхэд Полина түүний хэн болохыг мэдээгүй байсан аж.

“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од тэрбээр эхнэр Эмбер Хердээсээ салснаас хойш хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоогоогүй байжээ. Жүжигчин бүсгүй 2016 оны тавдугаар сард Деппээс салахаар шийдэж, улмаар түүнийг "бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” хэрэгт буруутгасан байна. Улмаар 2017 оны нэгдүгээр сард Херд 7 сая ам.доллар авснаар тэдний асуудал нэг мөр дуусчээ.

Эх сурвалж: THE DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж