Samsung electronics &#34ARTIK&#34 платформоо танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Samsung electronics &#34ARTIK&#34 платформоо танилцууллаа

“ARTIK” платформ процессор, санах ой, чип болон програм хангамжийг ч багтаажээ. Зургийг: trustedreviews.com

“Samsung Electronics” компани гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон төхөөрөмжүүдийг интернэтэд холбох “ARTIK” платформоо танилцууллаа. Энэхүү платформд процессор, санах ой, чип болон програм хангамж багтаж байгааг тус компаниас мэдээлсэн байна. Жилд 600 сая гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Samsung Electronics” компани гэр ахуйн цахилгаан хэрэгслийг интернэтэд холбогддог, ухаалаг болгохоор зорьж байгаа аж. Тус компани эхний ээлжинд шинэ платформоо зөвхөн өөрийн бараа, бүтээгдэхүүндээ ашиглах юм байна. Гэхдээ цаашид бусад үйлдвэрлэгчид ч энэхүү платформыг ашиглан, борлуулалтаа өсгөх боломжтой талаар тус компаниас мэдээлсэн байна. “ARTIK” платформ нь хэмжээнээсээ хамаарч гурван төрөл байгаагаас гадна “Android”, “iOS” үйлдлийн системтэй холбогдон ажиллах боломжтой ажээ.

О.Анударь

Эх сурвалж: bloombergtv.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж