“Монголын өдрүүд Хойд Америкт-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум Вашингтон хотноо эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

“Монголын өдрүүд Хойд Америкт-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум Вашингтон хотноо эхэллээ

“Монголын өдрүүд Хойд Америкт-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум Вашингтон хотноо эхэллээ

АНУ-ын Вашингтон ДС дахь 189 орны төлөөлөл байрлах Дэлхийн банкны үндсэн цогцолборт “Монголын өв соёлын өдрүүд”, “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум өнөөдөр эхэллээ.

Экспорт Олон улсын Худалдааны төв,  ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Хөдөө аж ахуйн бирж, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ хамтран зохион байгуулж байгаа энэхүү хөтөлбөрт арга хэмжээний үеэр нэг талаас Монгол Улсаас АНУ-ын зах зээлд экспортлох гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулж, хэрэглээ, зах зээлийн боломжийн талаар хэлэлцэж, нөгөө талаар АНУ-ын худалдаанд тавьдаг шаардлага, татвар болон зах зээлийн бүтцийг танилцуулах юм.

Арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан видео мэндчилгээ илгээж хэлсэн үгэндээ Монголын Засгийн газар Экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр урт хугацаанд тогтвортой баримтлах бодлогоо гарган ажиллаж байгааг дурьдаад  бэлчээрийн мал аж ахуй, онгон зэрлэг байгаль, цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай зохицсон өвөрмөц онцлог бүхий, байгалийн гаралтай цэвэр, органик түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцахыг урилаа.

Энэ удаагийн бизнес форумд 30 гаруй аж ахуй нэгж оролцож олон улсын тавцанд бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж байна. Монголоос ирсэн бүтээгдэхүүний үнэ болоод чанар америкийн хэрэглэгчдэд ихээхэн таалагдаж байлаа.

ХХААХҮЯамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Энх-Амар, Энэ удаагийн бизнес форум АНУ, Монгол  улсын ЗГ хоорондын худалдаа хөрөнгө оруулалтын 6-р хуралдаантай давхцаж байгаагаараа онцлог юм. Гуравдагч хөршийн бодлого, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспортын асуудал гэх мэт үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлыг тодорхой түвшинд хөндөж ярилцана гэлээ.

ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг, Өнөөдөр 189 орны 3000 орчим хүн хамтдаа экологийн цэвэр бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авцгаалаа. Цаашдаа нэмүү өртөг шингээсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа ноос ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн экпортлох гуравдагч томоохон зах зээл хэмээн харж байна  гэсэн юм.

АНУ-ын Вашингтон  хотноо эдгээр өдрүүдэд Монголын томоохон үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг болохоос гадна Монголын язгуур урлагийн тоглолт, кино үзвэр, загварын шоу ,“Урлагаар шинэчлэхүй” Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн гарах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж