"Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" амжилттай үргэлжилж байна | News.MN

"Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" амжилттай үргэлжилж байна

"Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" амжилттай үргэлжилж байна

"Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" амжилттай үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’ өнөөдөр 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комиссоос 2 чиглэлийн хүрээнд дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Тодруулбал, өглөөний 07:30 минутын тусгай дуут дохиогоор Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд цугларсан 500 иргэнийг Онцгой комиссын гишүүн Т.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг дүүргийн 20 дугаар хороо Монгол шилтгээнд байрлах түр цугларах байр руу нүүлгэн шилжүүлж анхан шатны эмнэлгийг үзлэг хийж, үзүүлэх сургалтуудыг зохион байгууллаа.

Харин Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн газар хөдлөлтийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн барилга нурж байгаагаар зохион байгуулсан юм. Тус ажлыг дүүргийн Засаг даргын орлогч, Газар хөдлөлтийн дуурайлган үзүүлэх дадлага хэсгийн ахлагч Б.Наранчулуун чиглүүлэн ажиллалаа.

Тус дуурайлган үзүүлэх дадлага сургуульд 180 хүн оролцож нурангид дарагдсан иргэдийг бэлтгэгдсэн үнэрч нохойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нурангид дарагдсан иргэдэд дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Улаан загалмайн хороо анхан шатны тусламжийг үзүүллээ. Түүнчлэн аврах ажиллагаа болон халдваргүйжүүлэлтийг хийж, гэмт хэрэг болон аюулын шинж байдалд үзлэг хийсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-04-25 66.181.183.96

ЭНЭ ҮЕЭЭР ЗАРИМ ХОРООДЫН ДАРГА НАР ХАНГАЛТГҮЙ АЖИЛЛСАН ШҮҮ ХОТЫН ДАРГАА бөөн үймээн л болсон ТУХАЙЛБАЛ БЗД ийн 6 дугаар хороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж