Б.Хурцыг 15 хоног үргэлжлүүлэн хорино

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг 15 хоног үргэлжлүүлэн хорино

Б.Хурцыг 15 хоног үргэлжлүүлэн хорино

16.40 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргаад байна.

15.54 цагт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган энэ сарын 23-нд хойшлуулшгүй арга хэмжээ авч хорьсон байсан юм. Эрүүгийн хуульд зааснаар хойшлуулшгүйгээр саатуулсан тохиолдолд 48 цагаас хэтрүүлэх ёсгүй.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба  түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг өчигдөр /2019.04.24/ прокурорын байгууллагад хүргүүлсэн бол тэндээс анхан шатны шүүхэд хүсэлт явуулсан гэх мэдээлэл бий. Тэгвэл Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих уу, эсвэл батлан даалтад гаргах уу гэдэг асуудлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх бөгөөд одоогоор энэ асуудал ирээгүй байгаа талаар шүүхийн эх сурвалж хэллээ.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж