“Багш нар винодсон гэх мэдээлэл худлаа” гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

“Багш нар винодсон гэх мэдээлэл худлаа” гэв

“Багш нар винодсон гэх мэдээлэл худлаа” гэв

Нийслэлийн 105-р сургуулийн багш нарын ангидаа ширээ засч, ширээн дээрээ вино тавьсан зураг сошиалд олны шүүмжлэлд өртөөд байна. Энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар тус сургуулийн сургалтын менежер н.Эрдэнжаргалаас тодруулахад “Тэр мэдээлэл худлаа байсан. Тийм учраас худал мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллагад гомдол гаргасан. Хууль цагдаагийн байгууллага шийдэж өгнө” гэсэн юм.

Харин нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Орхончимэг “Бид нийслэлийн 105 дугаар сургуулийн багш нарын тухай мэдээллийг судалж, тодруулна. Хэрвээ үнэн гэдэг нь нотлогдвол асуудлыг авч, ярих болно” гэв.

Зарим хэвлэлээр “Энэ жил болсон үйл явдал биш. Тухайн зургыг 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр авахуулсан бөгөөд нэг багш нь нөгөөдөө төрсөн өдрийн мэнд дэвшүүлж фэйсбүүк хуудаснаа тавьснаар саяхан болсон мэт ойлгогдож байна” гэдэг мэдээлэл нийтэлжээ.

 А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж