Оюутны кросс гүйлтийн аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Оюутны кросс гүйлтийн аваргууд тодров

Оюутны Универсиад 2015 их наадмын кросс гүйлтийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 05 сарын 09-нд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд 11-н их, дээд сургуулийн 550 гаруй тамирчид оролцлоо. Нэг сургуулиас 50 тамирчин үүнээс 30 эрэгтэй, 20 эмэгтэй тамирчин оролцсон. Тамирчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2,8 км зайтай  гүйлтийн замд гүйж хурдаа сорьсон юм. Баг тамирчдыг нэгдсэн журмаар 1 минутын зайтай гарган барианд оруулав.

Энэхүү кросс гүйлтэнд олон сургуулиуд жигд хувцастай, гүйлтийн нэгдсэн дугаартай, нийтээрээ кросст гүйж идэвхтэй зохион байгуулалтай  оролцлоо. Үүнээс: Монголын Үндэсний их сургууль, ХААИС, ШУТИС, МУБИС, Үндэсний БТДС зэрэг сургуулийн баг тамирчид бусдаасаа тодорч харагдаж байлаа. Харин МУИС-ийн оюутнууд форм, хувцас жигдрэлт, гүйлтийн дугаар нь хангалтгүй байсныг энд дурдья.

Нийтийн кросс гүйлтэнд оюутнууд гүйсний дараа сургууль бүрээс эмэгтэй 3, эрэгтэй 3 шилдэг гүйгч  тамирчинг шалгаруулах гүйлтийн тэмцээн болж оюутнууд тамирчдаа дэмжсэн юм. Эрэгтэйчүүдээс Олон улсын УБИС-ын тамирчин Н.Мөнхбаяр тэргүүн байрт шалгарч, Үндэсний БТДС-ийн тамирчин Ц.Бямбажав хоёрдугаар байрт, Мон-Алтиус БТДС-ийн тамирчин О.Болдоо нар эхний 3 байрт орлоо. Харин эмэгтэйчүүдээс ҮБТДС-ийн тамирчин Б.Мөнхзаяа, МУБИС-ийн тамирчин Н.Халиунаа, Мон-Алтиус БТДС-ийн тамирчин Ц.Санжидмаа нар тэргүүлж Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт өргөмжлөлөөр  шагнууллаа.

Бүрэн багаар оролцож барианд орсон бүх сургуулиудад Универсиад их наадмын оролцооны оноог авч нэгдсэн дүнгийн оноонд сургуульдаа нэмэр өглөө. Кросс гүйлтийн тэмцээн Универсиад-2015 их наадмын 13 дах төрлийн хамгийн сүүлийн тэмцээн болон зохиогдсоноос гадна олон оюутан тамирчдыг хамрагдсан тэмцээн болсноороо онцлог боллоо.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж