Жил бүрийн зургаадугаар сарын нэгэн дөхөх өдрүүдэд “Хөсөг трейд” ХХК, Баянзүрхийн товчооны ойролцоох зам бараг л автомашины зогсоол болж хувирдаг. Учир нь Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураалтын хугацаа дуусах дөхсөнөөс үүдэн ийнхүү ачаалал ихэсдэг байна. Үнэндээ жолооч нар автомашины албан татварыг оношлогоотой андуурч очин, ийнхүү дугаарлах нь жил болгон л өөрсдөдөө хүндрэл учруулдаг болохыг албаныхан хэлж байна. Иймээс жолооч нарт зориулан татвараа хаана хэрхэн төлөх, татвар оношлогоо хоёр ямар ялгаатай талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
Автомашины албан татвар, оношлогоо хоёр ямар ялгаатай вэ?
Жолооч нар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автомашины оношлогоо хоёрын ялгааг сайн мэддэггүй. Машинаа заавал оношлуулж дараа нь татвараа төлөх ёстой гэж ташаа ойлгодгоос татвар хураалтын хугацаа дуусах үеэр авто оношилгооны газруудад хонон өнжин дугаарлах нь олонтаа. Үнэндээ автомашины оношилгоо нь улирал, сар харгалзахгүйгээр жилдээ ганц удаа оношлуулж хөдөлгөөнд оролцох эрх авахыг хэлж байгаа юм. Автомашины оношлогоо гэдэг нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг шалгаж, нэг жилийн турш автозамын хөдөлгөөнд оролцох эрх олгохыг хэлдэг аж. Нийслэлд Баянзүрх дүүргийн товчооны дэргэд, Гурвалжингийн гүүрний цаана байрлах “Хөсөг трейд”, Хуучнаар Ачаа тээврийн газрын дэргэдэх “Сонгинохайрхан" зэрэг гурван цэгт автомашиныг оношилдог байна.
Татвараа хэрхэн төлөх вэ?
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд зааснаар жолооч нь дээрх албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй юм. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг юм байна.
Мөн энэ жилээс эхлэн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн нэгдүгээр сард гарсан шийдвэрээр хуулийг хэрэгжүүлэх, иргэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор шинэ журам гаргажээ. Тодруулбал автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч татвараа төлөх шинэчилсэн журмыг баталсан юм. Үүнд, жолооч таны автомашины улсын дугаар
- 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
- 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
- 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө гэсэн үг юм. Энэ жилийн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.
Д.ЖАРГАЛ
Хэдэн төгрөг төлөх вэ?
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
|
Авто тээвэрийн болон өөрөө явагч |
Албан татварын хэмжээ |
1 | 2 дугуйтай мотоцикл | 2 500 |
2 | 3 дугуйтай мотоцикл | 4 000 |
3 |
Суудлын авто машин: |
/Цилиндрийн багтаамжийн |
4 | Микробус /15 хүртэл суудалтай/ | 50 000 |
5 | Автобус | 62 400 |
6 |
Ачааны машин: |
|
7 | Тусгай зориулалтын автомашин | 16 000 |
8 | Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл | 18 000 |
9 | Бага оврын трактор | 8 000 |
10 | Чиргүүл / даацын 1 тонн тутамд / | 8 000 |
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
Авто тээвэр | Бензин хөдөлгүүртэй | Дизель хөдөлгүүртэй |
Жилд ногдуулах Төлбөр | |
СО2 хийн | СО2 (%) | Хөдөлгүүрийн багтаамж(см3) | ||
А | 121-180 | 5.5-8.0 | 1500 хїртэл | 1800 |
Б | 181-250 | 8.1-10.5 | 1501-2500 | 2100 |
В | 251-350 | 10.6-12.0 | 2501-3500 | 3500 |
Г | 351-500 | 12.1-13.5 | 3501-4500 | 5000 |
Д | 501-750 | 13.6-14.5 | 4501-5500 | 7500 |
Е | 751-ээс дээш | 14.6-ээс дээш | 5501-ээс дээш | 9500 |
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ
/төгрөгөөр/
№ | Тээврийн хэрэгслийн ангилал | Хувь хэмжээ | |
1 | Суудлын | Такси | 30000 |
2 | Бусад /2000 см3 хүртэл/ | 20000 | |
3 | 2001-3000 | 30000 | |
4 | 3001 дээш | 40000 | |
5 | Ачааны | 1 тн хүртэл | 40000 |
6 | 1-2 тн | 45000 | |
7 | 2-3 тн | 50000 | |
8 | 3-5 тн | 55000 | |
9 | 5-8 тн | 60000 | |
10 | 8-10 тн | 65000 | |
11 | 10 тн-с дээш | 70000 | |
12 | Автобус | 15 хүртэл | 40000 |
13 | 15-аас дээш | 60000 | |
14 | Цистерн | 50000 | |
15 | Тусгай | 40000 | |
16 | Чиргүүл | 30000 | |
17 | Механизм | Тээвэр үйлчилгээний | 60000 |
18 | Технологийн | 60000 | |
19 | Бага оврын | 30000 | |
20 | Мотоцикл, мопед | 2 дугуйт | 10000 |
21 | 3 дугуйт | 10000 | |
| НИЙТ ДҮН |
|
Татвараа хаана төлөх вэ?
Д/д | Дүүргүүд | Байршил | Хугацаа | Цагийн хуваарь |
1 | Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар | Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
2 | БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд |
| Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
3 | БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд |
|
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
4 | СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд |
| Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
5 | Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс | СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд | 2015.01.01-12.31 |
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
6 | Хан-Уул дүүргийн татварын хэлтэс | ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр |
|
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
7 | Баянгол дүүргийн татварын хэлтэс | БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ | 2015.01.01-12.31 |
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
8 | Баянзүрх дүүргийн татварын хэлтэс | БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд |
|
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
9 | Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс | СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд |
|
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
10 | Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс | ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим" |
|
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
11 | Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс | ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд |
|
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
12 | Налайх дүүргийн татварын хэлтэс | Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд |
|
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
13 | Багануур дүүргийн татварын хэлтэс | Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд |
|
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
14 | Багахангай дүүргийн татварын хэлтэс | Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд |
|
Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
15 | Баянзүрх дүүргийн татварын хэлтэс | БЗД-ийн 6-р хороо “Дүнжингарав” худалдааны газар | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 09.00-18.00 Амралтын өдрүүдэд 09.30-17.30 |
16 | Баянгол дүүргийн татварын хэлтэс | Баянгол дүүрэг 20-р хороо “Монгол Хьюндай авто мотив” ХХК байр | 2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-17.30 |