Филадельфид галт тэрэг осолдож, таван хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Филадельфид галт тэрэг осолдож, таван хүн амь үрэгджээ

 

АНУ-ын Пеннсилвани мужийн Филадельфи хотын ойролцоо галт тэрэг замаас гарч, осолдсоноос таван хүн амь үрэгдэж, 50 хүн гэмтэж бэртжээ. Гал сөнөөгчдийн мэдээлснээр гэмтэж бэртсэн таван хүний биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Аврах ажиллагаанд 120 гал сөнөөгч, 200 цагдаа оролцжээ. Харанхуйд аврах ажил явуулахад хүндрэлтэй байснаас гал сөнөөх албаны нисдэг тэргээр тэнгэрээс гэрэл тусгасан аж.

 

Галт тэрэг замаасаа гарснаас 10 вагон хөмөрч унасан аж. Вашингтоноос Нью-Йорк хүрэх галт тэргэнд 238 хүн зорчиж явжээ. Галт тэрэг  цагт 97-113 км хурдтай явж байжээ.

 

Эх сурвалж: NBC10.com, Agence-France Presse

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж