5486 хүүхэд шүдээ эмчлүүлээд байна

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

5486 хүүхэд шүдээ эмчлүүлээд байна

5486 хүүхэд шүдээ эмчлүүлээд байна

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр энэ сараас эхлэн хэрэгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрт 5486 хүүхэд  хамрагдаж, шүдээ эрүүлжүүлсэн байна. Тухайлбал, 911 хүүхэд шүдний сувгийн эмчилгээ, 732 хүүхэд шүд авах үйлчилгээ, 283 хүүхэд шүдний цоорол эмчлэх үйлчилгээ авсан байна.

Хөтөлбөрийг 2019-2023 онд, таван жил хэрэгжүүлэх бөгөөд, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн, хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Монгол Улсад 2-12 насны 725 мянган хүүхэд байгаа бөгөөд эхний ээлжид буюу 2019 оныг дуустал 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулах юм. Монгол Улсад 2-6 насны 366 мянган хүүхэд байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдах эмнэлгийн сонгон шалгаруулалтад 199 эмнэлэг тэнцсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Эдгээр эмнэлгийн 38 нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээгээ байгуулаагүй байгаа тул одоогоор шүдний 161 эмнэлэг 2-6 насны хүүхдэд үйлчилж байна. Мөн эдгээр эмнэлгээр дүүргийн харьяаллын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байгаа ч байнгын үйлчлүүлдэг эмнэлгээрээ үйлчлүүлэхийг хүсвэл харьяалал харгалзахгүй үйлчилж байгаа юм. Түүнчлэн шүдээ эмчлүүлэх нэн шаардлагатай байгаа долоогоос дээш насны, тэр дундаа 12 настай хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж болох юм.  Сүүн шүд 5-13 насанд солигдож дуусдаг. Энэ хугацаанд шүдийг хэр зөв, эрүүл байлгаснаас байнгын шүдний ирээдүй шалтгаалдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж