АНУ-ын Флорида муж улсын Сенатын танхим багш нарт зэвсэг эзэмшихийг зөвшөөрсөн хуулийн төслийг мягмар гаригт /2019.04.23/ баталжээ. Энэхүү хуулийн төслийг 22 сенат дэмжиж, 17 сенат эсэргүүцсэнээр олонхын саналаар батлагдсан байна. Одоо уг хуулийг Төлөөлөгчдийн танхим хянаж, мужийн амбан захирагч гарын үсэг зурснаар хэрэгжиж эхлэх аж.
Тус улсад зэвсэгт этгээдүүд сургуулиуд руу халдаж, сурагчдын амь насанд эрсдэл учруулах тохиолдол элбэг байдаг. Тиймээс тэднийг хамгаалах эцсийн найдвар бол багш, сургуулийн ажилчид гэж үзсэн учир ийм хууль санаачилснаа хуулийг санаачлагчид тайлбарлажээ.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн оны хоёрдугаар сард Панркланд хотын нэгэн дунд сургуульд зэвсэгт халдлага гарч, багш сурагч нийлсэн маш олон хүн амиа алдаж, гэмтэж шархадсан. Халдлагыг тус сургуулийн сурагч үйлдсэн юм.
Эх сурвалж: USNEWS
Холбоотой мэдээ