АТГ: Кёкүшюзан Д.Батбаярыг шалгаж байна | News.MN

АТГ: Кёкүшюзан Д.Батбаярыг шалгаж байна

АТГ: Кёкүшюзан Д.Батбаярыг шалгаж байна

АТГ: Кёкүшюзан Д.Батбаярыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


АТГ энэ сард 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс дөрөвдүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 444 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 2.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 47 буюу шалгасан хэргийн 10.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 8 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 376 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 321 хэрэг, мөрдөн байцаалтын 55 хэрэг байна. АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүдээс дурдвал:

  • "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж хахууль авсан
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон их хэмжээний  хээл хахууль авсан
  • Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх /хуучин нэрээр/-ийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д нь иргэний хэрэг шийдвэрлэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас хахууль авсан

Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны эрх бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж техникийн шаардлага, тендерийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай гэрээг байгуулж бусдад давуу байдал бий болгосон хэргүүдийг харьяалах прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

АТГ-аас УИХ-ын асан Кёкүшюзан Д.Батбаярыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэсэн. Д.Батбаяраас мэдүүлэг авсан уу?

Д.Батбаяртай холбоотой бусдыг залилсан талаарх гомдол, мэдээллийг иргэдээс ирүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, залилан мэхлэх гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзсэн учраас прокурорын байгууллагад харьяалал тогтоолгохоор хандахад харьяаллыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналаа гаргасан. Хэргийн үйлдэл аргачлал бусад нотлох баримтын талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг АТГ-аас шалгаж байгаад цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн гэсэн. Хэзээнээс Б.Хурцыг шалгах болсон юм бэ?

-Тухайн хэргийг 2018 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн  прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, тус хэлтэст харьяаллыг нь тогтоогоод ирүүлсэн. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тухайн хэргийг шалгаж байх хугацаанд өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад харьяаллыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Үүнд Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг биш.

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэргийн шалгалт ямар шатанд явна вэ?

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаан, тус үйлдвэрийн удирдлагуудын гаргасан баталгаанаас болж Монгол Улс хохирсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэргийг шийдвэрлэж эцэслэгдсэний дараа дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөх боломжтой. Жаст-ын Ш.Батхүүгийн хэрэг тусдаа шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх хэрэгт холбогдсон гурван гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэх талаар яригдаж байсан. Энэ хэрэг юу болов?

-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Таван УИХ-ийг тус хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагчдаар татаад гурван  гишүүнтэй холбоотой асуудал нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас тэдний хэргийг тусгаарлах саналыг прокурорын байгууллагад гаргаад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Түүнээс биш  нэмж гурван гишүүнийг хэрэгт татсан зүйл байхгүй.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нартай холбоотой хэрэг шалгалтын ямар шатанд явна вэ?

-Шүүгч нар хууль бус шийдвэр гаргасан, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэргүүд шалгагдаж байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал ч  давхар шалгагдаж байгаа.

Прокурор А.Цэрэнсодномыг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн үү?

-Прокуророор ажиллаж байсан А.Цэрэнсодномтой холбоотой бичлэг цацагдсан. Тухайн бичлэг нь эвлүүлэг байсан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тухайн хүнд холбогдуулан нээсэн байсан хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас тухайн хэргийг татаж хянаж  үзээд хэргийн харьяаллыг цагдаагийн байгууллага гэж тогтоогоод шилжүүлсэн байгаа.

-Дубайн гэрээтэй холбоотойгоор С.Баярцогтыг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу. Дубайн гэрээний шалгалтын ажиллагаа ямар шатанд явж байна вэ?

-Мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд цаг хугацаа их шаардагддаг. Нотлох баримтыг цуглуулах,бэхжүүлэх үнэлэх гэсэн бүхэл бүтэн цогц ажиллагаанууд явагддаг. Дубайн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсад хохирсон хэмжээ, ямар аргаар эрхзүйн  хэм хэмжээ зөрчигдсөн гэх маш өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа гэм буруутай эсэх нь тогтоогддог учраас мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Тухайн хэрэг дээр ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг прокурорын байгууллагаас хянаж байгаа. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

-Хотын дарга С.Амарсайхан албан  тушаалаа урвуулан ашиглан БНХАУ-ын компанид 50 га газрыг өгсөн гэдэг асуудал АТГ-д шалгагдаж байгаа юу?

-Хэргийн талаар ярих зөвшөөрөл авагдаагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг танайх шалгаж байсан. Одоо шалгаж байгаа юу?

-Энэ хэргийг прокурорын байгууллагаас тодорхой үндэслэл гарган түдгэлзүүлсэн. Түүнээс биш хаагаагүй.

-ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй гэх хүмүүсийг танайхаас шалгаж байгаа юу. Эдгээр хүмүүс гадагшаа хилээр гарсан хэмээх мэдээлэл байгаа?

-Эдгээр хүмүүстэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Yu we ene chin 2019-04-25 202.126.89.114

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг танайх шалгаж байсан. Одоо шалгаж байгаа юу?\n\n-Энэ хэргийг прокурорын байгууллагаас тодорхой үндэслэл гарган түдгэлзүүлсэн. Түүнээс биш хаагаагүй.

Avatar

Yu we ene chin! 2019-04-25 202.126.89.114

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг танайх шалгаж байсан. Одоо шалгаж байгаа юу?\n\n-Энэ хэргийг прокурорын байгууллагаас тодорхой үндэслэл гарган түдгэлзүүлсэн. Түүнээс биш хаагаагүй.

Avatar

Зочин 2019-04-25 45.56.152.3

Heden bohchudeer ulsaa udirduulna geseg baij bolomgui munhaglal

Avatar

Sos 2019-04-25 64.119.24.172

Yapond hurtel nileen humuus tiim yaria urnuulj baihyg sonsson um baina. Nileen buuri suuritai huuchny mundag hun yarij baihad n bi sonsoj suusan um. Bi fact gej heleegui shuu! Ghdee nadad bol ogt mundag hun sanagdadgyi, harin ch dur esgesen haragdaad baidag um.

Avatar

Батбаяр бол 2019-04-25 122.201.24.8

Батбаяр бол улаан луйварчин. Дандаа ашиг харж явдаг хүн

Avatar

зочин 2019-04-25 103.26.193.143

Барилга хөгжлийн төв гээд сонин байгууллага бий дээ, маш хүнд сурталтай

Avatar

зочин 2019-04-25 49.0.212.51

Кёкушүзан Батбаяр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй гэмгүй амьтан ш дээ, яахнав дээ, Жастын Батхүү, Д.Сугар, С.Баяр мэт акулуудаа эргүүлэхгүй юундаа тэгж байдаг юм

Avatar

Зочин 2019-04-25 103.26.194.166

АТГ гэдэг газар байгуулагдсан цагаасаа хойш нэг ТУЛ байтугай ленок ч барьж байсан түүх байхгүй. Чапак тэрнээс доош л юм элдэж хөөж элдэвлэж ПОПорхож амьтны нүд чихийг хуурах гэж оролдоцгоосоор өнөөдрийг хүрсэн

Avatar

Зочин 2019-04-25 58.108.31.88

Бөхчүүд дунд олигтой амьтан байхгүй дээ...

Avatar

Зочин 2019-04-25 202.9.43.137

Хуухдийг бохоор хичээллуулэхээр маш зальтай барьцгуй хун болж осдог гар бариал тонгорчих гээд дугтарчих гээд байдаг хумуус болдог юм шуу

Avatar

Barilgiin yaamand audit oruulah heregtei. 2019-04-25 43.243.161.23

Unen shuu. Barilgiin yaam bol avilgaliin uur uurhai bolson gedeg ni. Dandaa mergejliin bus namiin shahaagaar orson mongo husah gej ochson ulun baagiinuud duursen shuu.

Avatar

АТГ ажлаа хийхгүй байна 2019-04-25 23.129.64.162

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Санхүүгийн хэлтсийн дарга Д.Баярсайхан нарыг хэзээ шалгах вэ? Зохион байгуулалттайгаар яаманд зарлагдсан бүх тендерийг авилгал авч шалгаруулсан гэдгийг Барилгын компанийн захирлууд бүгд хэлж байна. Хувийн хэвшлийнхэн хэцүү байна. Үнэнчээр тендерт ороод ямар ч нэмэргүй. Зүгээр мөнгө, цагийн гарз болж байна. Ингэж төрийн албыг авилгалын үүр уурхай болгож болдог юм уу? Ядарсан барилгачдыг ингэж доромжилж болдог юмуу? Шалгаач

Avatar

АТГ Барилгын яаманд шалгалт оруулаарай авилгалын үүр уурхай болсон шүү. Бүхэл бүтэн сүлжээ бий болсон байна 2019-04-25 23.129.64.162

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Санхүүгийн хэлтсийн дарга Д.Баярсайхан нарыг хэзээ шалгах вэ? Зохион байгуулалттайгаар яаманд зарлагдсан бүх тендерийг авилгал авч шалгаруулсан гэдгийг Барилгын компанийн захирлууд бүгд хэлж байна. Хувийн хэвшлийнхэн хэцүү байна. Үнэнчээр тендерт ороод ямар ч нэмэргүй. Зүгээр мөнгө, цагийн гарз болж байна. Ингэж төрийн албыг авилгалын үүр уурхай болгож болдог юм уу? Ядарсан барилгачдыг ингэж доромжилж болдог юмуу? Шалгаач

Avatar

zochin 2019-04-25 118.38.172.58

ene neg 3 umny harj bgaag dee mongol hunii harz mon uu ain?

Avatar

Zochin 2019-04-25 66.181.160.63

Sain shalga ehner ni aimaar hvvhemn shunalin tulam walai hvvhen

Avatar

Irgen 2019-04-25 64.119.18.77

Nernees tsaashgui hugiin gazar.shalgaad l bdag shiidej chaddaggui .tarval deer ym daa.tusuviin mungiig ingej demii ureh gej...Yamar nertei avilgachiig shiitgesen be...baina uu.Gaduur junai,bayar bayartsogt,saihanbileg sandui metiin hulgaichuud zugeer l yavj bh ym.Iim bhad ta nariig yaj ajilaa sain hiij bn geh ym be lalaruudaa.huuliin ner barij yarisan archaagui lalaruud ...

Avatar

зочин 2019-04-25 103.9.90.98

ЗЭЭЛ ӨГӨХ ВЭ ДЭЭ. ТЭГЭХЭЭР ЭНЭ ЧИНЬ ТУХАЙН ҮЕИЙН ЭРДЭНЭТИЙН УДИРДЛАГА. ЕРӨНХИЙ САЙДЫН ОРОЛЦООТОЙ ТОМ ЛУЙВАР ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ҮЙЛДЭЛ ШҮҮ. ТА НАР МӨРДӨЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. ЯАГААД ГЭВЭЛ ДАРГААСАА ЭХЛЭЭД ДААЛГАВАР АВСАН. ДЭЭР НЬ ҮҮНИЙГ МӨРДӨХ УХААН БОЛОВСРОЛ ДУТНА.ГАНЦХАН БАТХҮҮ БИ ЗАЛИЛСАН ГЭЭД ДУУСДАГ ЮМ БИШ.ЦАГДААГААС ИРСЭН ЦАГДАА ДАРГАТАЙ ТА НАР ҮНЭНИЙГ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БҮГД ЭХ ОРНООСОО УРВАЖ БАЙНА

Avatar

зочин 2019-04-25 103.9.90.98

ЖАСТЫН БАТХҮҮГИЙН ХЭРЭГ ЧИНЬ ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ БИШ ШДЭЭ МАЛУУДАА. СТАНДАРТ ГЭХ ХЭРЭВ ЗЭЭЛ ӨГСӨН НЬ ҮНЭН ГЭЭД БАЙГАА ӨМНӨД АФРИКИЙН ТЭР БАНК ЧИНЬ АНХ ЗЭЭЛ ӨГӨХДӨӨ БАТЛАН ДААЛТ ГАРГАЖ БАЙГАА ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ, ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ САЙД ДАРГА НАРТАЙ УУЛЗАЖ ТЭДГЭЭР ДАВХАР БАТАЛГАА БАРИМТ ГАРГУУЛСНЫ ДАРАА ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МОНГОЛД ИРЖ ХОЛБОГДОХ АЛБАНЫХАНТАЙ УУЛЗАЖ ЗЭЭЛИЙНХЭЭ БАТАЛГААГ ХАНГАСНЫ ДАРАА ЗЭЭЛЭЭ ӨГНӨ. ЮУ ГЭЖ НЭГ МУУ КОМПАНИЙ ЗАХИРАЛД УЛСЫН ҮЙЛДВЭРИЙГ НЬ БАРЬЦАА

Avatar

зочин 2019-04-25 103.9.90.98

ЖАСТЫН БАТХҮҮГИЙН ХЭРЭГ ЧИНЬ ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ БИШ ШДЭЭ МАЛУУДАА. СТАНДАРТ ГЭХ ХЭРЭВ ЗЭЭЛ ӨГСӨН НЬ ҮНЭН ГЭЭД БАЙГАА ӨМНӨД АФРИКИЙН ТЭР БАНК ЧИНЬ АНХ ЗЭЭЛ ӨГӨХДӨӨ БАТЛАН ДААЛТ ГАРГАЖ БАЙГАА ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ, ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ САЙД ДАРГА НАРТАЙ УУЛЗАЖ ТЭДГЭЭР ДАВХАР БАТАЛГАА БАРИМТ ГАРГУУЛСНЫ ДАРАА ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МОНГОЛД ИРЖ ХОЛБОГДОХ АЛБАНЫХАНТАЙ УУЛЗАЖ ЗЭЭЛИЙНХЭЭ БАТАЛГААГ ХАНГАСНЫ ДАРАА ЗЭЭЛЭЭ ӨГНӨ. ЮУ ГЭЖ НЭГ МУУ КОМПАНИЙ ЗАХИРАЛД УЛСЫН ҮЙЛДВЭРИЙГ НЬ БАРЬЦАА

Avatar

bodol 2019-04-25 202.131.231.11

tarialan erhleh sangiin asuudluud yu bolson bol? ter ern tag bolchihloo

Avatar

555 2019-04-25 192.82.65.89

ЭНЭ ХЭВЛЭЛИЙН ХУРЛАА БОЛЬМООР ЮМ,,,,,НЭГ НЬ ХИЙСЭН БОЛЖ НӨГӨӨ НЬ СОНССОН БОЛЖ...ЯМАР Ч ХАРИУЦЛАГА БХГҮЙ ..БИД АЖИЛЛАЖ БНА,,,ШАЛГАЖ БНА ГЭХИЙН ЭРХБИШ ЦАЛИН АВЧ БГАА БОЛ АЖИЛЛАХААС ЯАХАВ...ГЭХДЭЭ ЦАЛИН АВЧ БАЙГАА НЬ ҮНЭН БОЛ ҮР ДҮН ШААРДАХ НЬ ТАТВАР ТӨЛӨГЧ АРД ТҮМНИЙ ЭРХ НЬ БАЙМААР.....ЭЦЭСТ ХЭЛЭХЭД ЭНЭ БАЙГУУЛАГЫГ ТАТН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ...УЛС СУЛ ЦАЛИН ӨГЧ ТЭЖЭЭЖ БАЙСНААС ХЭРЭГТЭЙ ЮМАНДАА ЗАРЦУУЛААЯ,,,ЯДАЖ 1 ЦЭЦЭРЛЭГ,ЯСЛИ БАРИХГЭЭД,,

Avatar

zochin 2019-04-25 103.229.121.179

olon khural khiij medeelel uguud l baykh yum , shiidegdsen khereg baynauu? yasan ch udaan ajilladag yum be dee,

Avatar

зочин 2019-04-25 103.26.192.43

Батбаяр их зальтай , мэхтэй хүн шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж