41 байршилд явган хүний зам гаргалаа | News.MN

41 байршилд явган хүний зам гаргалаа

41 байршилд явган хүний зам гаргалаа

41 байршилд явган хүний зам гаргалаа

Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний зам талбайг чөлөөллөө гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Магсар БГД 7-р хороо 2019-04-25 202.55.191.205

Баянгол дүүргийн Говь цогцолборын баруун талаар дунд замруу урууддаг авто замын дагуу газар чөлөөлж, явган хүний зам байриачээ. Хүүхдүүд хичээлдээ явах гэж машин замаар явж аваарь осол гараад байна. Амгаа зааны байрнуудын ойр орчмыг чөлөөлөөчээ Хотын даргаа. / БГД 7-р хороо/ Одонтуяа даргад хэлсэн тоохгүй байна.

Avatar

оршин суугч 2019-04-25 64.119.26.62

Зөв ажил хийж байгаад талархая. ХСҮТөвийн зүүн талд орох гарцыг таглаад Нүүдэлчин хоолны газар өргөтгөл барилаа. Үүнд арга хэмжээ аваач. Дээх нь үед Баярсайхан эмч дийлэхгүй байна гээд яриж байсанв Хот бас дийлдэггүй юм уу

Avatar

Зочин 2019-04-25 119.40.97.6

Хан-Уул дүүрэг 15-р хороо 25,26, 27-р байрны явган хүний замуудыг чөлөөлж өгөөч гуйж байна. Дэлгүүр, үсчин, гоо сайхан өөр зөндөө газрууд явган замуудыг гарцаар хааж бид машинтай найзлаад яваад удаж байна.

Avatar

jeepteiHyn 2019-04-25 202.179.26.157

yavgan yavdag hyn baidag yumuu ene mongold chini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж