3000 иргэн нүүлгэн шилжүүлэх сургуулилтад хамрагдлаа | News.MN

3000 иргэн нүүлгэн шилжүүлэх сургуулилтад хамрагдлаа

3000 иргэн нүүлгэн шилжүүлэх сургуулилтад хамрагдлаа

08.00 ЦАГ: Орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио хангинан иргэд Аюулгүйн цэг дээр цугларч эхлэв. Манай улсын хэмжээнд 30 жилийн дараа анх удаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд зохион байгуулж, газар хөдлөлтийн үед нийслэлчүүд бэлэн эсэхийг шалгаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна. Манай сурвалжлах баг нийслэлийн Хан-Уул дүүргийн Морингийн даваан дах нүүлгэн шилжүүлэлтийн талбайг зорилоо.

Тус газарт онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй албаны хүмүүс үйл ажиллагаатай танилцаж иргэдэд мэдээлэл өгч байв. 10.00 цагийн байдлаар нүүлгэн шилжүүлэлтийн талбайд иргэдийг бүртгэлжүүлж, нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар онцгойгийнхон нэг бүрчлэн дүрслэн үзүүлж байлаа. Иргэд аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авчран, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх гэнэ.

Одоогийн байдлаар нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй гэр, майхан, 100 орчим байшин, платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байр зэргийг тохижуулан, нийслэлийн 3000 гаруй иргэнийг хамруулаад байгаа талаар албаныхан мэдээлэв. Тус газарт иргэдийн нүүлгэн шилжүүлэх байр, хоргодох байр, эмнэлэг, түргэн тусламж, сэтгэл зүйн төв, Дэлхийн зөн болон олон улсын байгууллагууд, хүнсээр хангах алба гэх мэтчилэн майхан зассан байлаа. Эдгээр майханд иргэд газар хөдлөлийн үед ямар арга хэмжээ авах, бэртэл гэмтэл авбал тусламж үзүүлэх үү талаар сургалт орж байсан юм.

Мөн цэцэрлэгийн багачуудад үзүүлэх сургалт зохион байгуулж байв. Тус сургалтад 189 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 25 хүүхэд оролцов. Хүүхдүүдэд ямарваа нэгэн гамшиг тохиолдсон нөхцөлд “Суу, нуугд, хүлээ” гэдэг дохиогоор зааварчилгаа өгч байлаа. Албаныхны хэлснээр иргэд маш идэвхтэй хамрагдсан ч бүртгэлийн асуудал дээр хүндрэл гарсан талаар мэдээллээ. Тухайлбал, иргэд олноор цугларч, дараалал үүсгэсэн тул бүртгэлийн хуудас олгоход хүндрэлтэй байсан ажээ. Харин Хан-Уул дүүргийн тухайд Гамшгаас хамгаалах штаб газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөлд хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор дадлага, сургуулийг зохион байгуулж, бэлэн байдалд ажиллаж байна.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-25 202.179.25.148

Баянзүрх дүүрэг 4 хороо юу болоод байгаа бүү мэд, бужигнаад л өнгөрсөн. Ямар ч зохион байгуулалт, бааз, дэг журам байхгүй хоосон юу хийгээд ч байгаа сайн харагдахгүй. Ядаж сэтгэл гаргаад идэвхитэй оролцож байгаа иргэдээ бодмоор юм. Худлаа ажил зохион байгуулсан нэртэй энэ их мөнгийг гарын салаагаар урсгаад яахав дээ. Бааз энэ тэр хүрэлцэхгүй бол дүүрэг дүүргээр нь сонгон дорвитой ажил хиймээр юм. Хаана нь бааз суурьтай, хаана нь хоосон явуулаад амжилттай явагдсан гэж хэлээд байгаа юм.

Avatar

Зочин 2019-04-25 202.179.25.148

Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулсанд баярлаж байна. Гамшиг хэлж ирдэггүй түүнд бэлэн байна гэдэг мэдээж бидний үүрэг, энэ талаар мэдлэг олгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зохион байгуулалт тийм сайн байсангүй. Тэр олон хүнийг цуглуулчихаад тамга даруулах гэж бөөн урт шугам, микрофон нь ил задгай газар парчигнаад сайн дуулдахгүй арын хүмүүс зүгээр л хоорондоо ярьж зогсох байдал ихээр харагдсан. Илүү хүн бүрт хүртээмжтэй энэ ажлыг зохион байгуулах талаар бодох хэрэгтэй байх.

Avatar

зочин 2019-04-25 64.119.17.61

энэ баазтай газруудад баячууд очоогүй харагдсан хүн ам ихтэй хороодод хоосон байсан шүү ялгаварлаж байна

Avatar

зочин 2019-04-25 64.119.17.61

ард иргэдээ ялгаварлан гадуурхаж байна дарга баячуудын төвлөрсөн газарт баазтай бусад нь бол яахаа мэдэхгүй хоосон талбайд бужигнаад тарсан асуухаар мэдэхгүй

Avatar

зочин 2019-04-25 64.119.17.61

улс орон ард иргэдээ ялгаварлаж байна дандаа дарга баячуудын суурьшлийн бүсэд цогцоор нь сургуулилт хийлээ.Сүртэй газруудад нь хүмүүс очсонгүй харин нягтралтай Баянзүрх Сонгинод зүгээр яахаа мэдэхгүй бужигнаад тарсан ямар ч зохион байгуулалтгүй асуухаар мэдэхгүй

Avatar

Зочин 2019-04-25 202.131.227.114

Маш зөв зүйтэй сургуулилалт боллоо. Байгалийн гамшиг хэлж ирэхгүй учраас болзошгүй гамшгийг ард олон бүгдээрээ хамтын хүчээр даван туулах ёстой. Цаг үеэ олсон сайн ажил болсон гэж бодож байна. Сургуулилалтад хамрагдсан хүмүүс газар хөдлөлт болоход нэн түрүүнд өөрийн болоод бусад хүмүүсийн амь насыг аврах анхны мэдэгдэхүүнтэй болсон. ОБЕГ-ын хамт олон сайн ажилласан. Ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-04-25 202.131.227.178

76-г яаж тонилгож гамшигаасаа салах бэ гэж л бодож байгаа.

Avatar

Ухна Janhuu ogtsor!!! 2019-04-25 150.129.141.28

Тэнэг онгироо сагсуу ухнын ажил хийж буй дүр эсгэж байгаа хуурамч шоунд очсон хүн ч бараг алга. Монгол тэр чигээрээ гамшгийн байдалд байхад гамшгийн сургалт хийх шаардлага байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж