3000 иргэн нүүлгэн шилжүүлэх сургуулилтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

3000 иргэн нүүлгэн шилжүүлэх сургуулилтад хамрагдлаа

08.00 ЦАГ: Орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио хангинан иргэд Аюулгүйн цэг дээр цугларч эхлэв. Манай улсын хэмжээнд 30 жилийн дараа анх удаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд зохион байгуулж, газар хөдлөлтийн үед нийслэлчүүд бэлэн эсэхийг шалгаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна. Манай сурвалжлах баг нийслэлийн Хан-Уул дүүргийн Морингийн даваан дах нүүлгэн шилжүүлэлтийн талбайг зорилоо.

Тус газарт онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй албаны хүмүүс үйл ажиллагаатай танилцаж иргэдэд мэдээлэл өгч байв. 10.00 цагийн байдлаар нүүлгэн шилжүүлэлтийн талбайд иргэдийг бүртгэлжүүлж, нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар онцгойгийнхон нэг бүрчлэн дүрслэн үзүүлж байлаа. Иргэд аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авчран, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх гэнэ.

Одоогийн байдлаар нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй гэр, майхан, 100 орчим байшин, платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байр зэргийг тохижуулан, нийслэлийн 3000 гаруй иргэнийг хамруулаад байгаа талаар албаныхан мэдээлэв. Тус газарт иргэдийн нүүлгэн шилжүүлэх байр, хоргодох байр, эмнэлэг, түргэн тусламж, сэтгэл зүйн төв, Дэлхийн зөн болон олон улсын байгууллагууд, хүнсээр хангах алба гэх мэтчилэн майхан зассан байлаа. Эдгээр майханд иргэд газар хөдлөлийн үед ямар арга хэмжээ авах, бэртэл гэмтэл авбал тусламж үзүүлэх үү талаар сургалт орж байсан юм.

Мөн цэцэрлэгийн багачуудад үзүүлэх сургалт зохион байгуулж байв. Тус сургалтад 189 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 25 хүүхэд оролцов. Хүүхдүүдэд ямарваа нэгэн гамшиг тохиолдсон нөхцөлд “Суу, нуугд, хүлээ” гэдэг дохиогоор зааварчилгаа өгч байлаа. Албаныхны хэлснээр иргэд маш идэвхтэй хамрагдсан ч бүртгэлийн асуудал дээр хүндрэл гарсан талаар мэдээллээ. Тухайлбал, иргэд олноор цугларч, дараалал үүсгэсэн тул бүртгэлийн хуудас олгоход хүндрэлтэй байсан ажээ. Харин Хан-Уул дүүргийн тухайд Гамшгаас хамгаалах штаб газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөлд хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор дадлага, сургуулийг зохион байгуулж, бэлэн байдалд ажиллаж байна.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж