Хойд Америкийн NHL буюу Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-н плэй-оффын 1-р шат өндөрлөлөө. Плэй-оффын 2-р шатны сүүлийн эрхийг Каролина Харрикейнз баг авсан. Каролина Харрикейнз эхний шатанд өнгөрсөн жилийн стэнлийн цомын эзэн Вашингтон Капиталс багтай таарсан бөгөөд цуврал 7 тоглолтоор ялагч тодорсон. Хоёр багийн цувралын 7 дахь тоглолт өнөө өглөө болж үндсэн цагт 3-3 харьцаатай тэнцсэн бол 2 удаа цаг сунгаж Б.МкГиний оруулсан гоолоор Каролина Харрикейнз баг хожиж дараагийн шатанд шалгарав. Тоглолтын санаачлагыг талбайн эзэд авч эхний үед 2-0 харьцаатай тэргүүлж байсан ч 2-р хагаст зочин баг бүрэн санаачлагыг аван тоог ойртуулж улмаар 3-р үед Ж.Стаал тэнцээгий гоолыг оруулсан. Ийнхүү цаг сунгасан бөгөөд 2 дахь цаг сунгасан тоглолтонд Ж.Уильямсын дамжуулалтаар Б.МкГин хожлын гоолыг оруулсан. Өнгөрсөн жилийн аварга Нийслэлийн багийг плэй-оффын эхний шатанд хар салхи ниргэв.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ