"Шинжлэх ухаан, технологийн хөгжил бол улсын хөгжлийн гарц" | News.MN

"Шинжлэх ухаан, технологийн хөгжил бол улсын хөгжлийн гарц"

Live"Шинжлэх ухаан, технологийн хөгжил бол улсын хөгжлийн гарц"

"Шинжлэх ухаан, технологийн хөгжил бол улсын хөгжлийн гарц"
18 : 48
2019-4-25

А.Ундраа: Шинжлэх ухаан, технологийн хөгжил бол улсын хөгжлийн гарц нь

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулав.

Хуулийн төсөлд “Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа”, “судалгаа хөгжүүлэлтийн ажил”, “шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ”, “судалгааны ажлын үндсэн чиглэл” гэсэн нэр томьёоллыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр тодорхойлж, хуулийн төслийн холбогдох заалтуудад тусгажээ.

Ингэснээр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зөвхөн тус салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын үйл ажиллагаагаар хязгаарлаж байсан хуулийн агуулгын хүрээг тэлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, боловсрол олгох болон үйлчилгээ үзүүлэх гэсэн цогц үйл ажиллагааны нэгдэл болон хэрэгжихээр зохицуулсан байна.

Үүнтэй уялдан нэмэгдэж байгаа чиг үүргийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд шинээр хамааруулсан аж.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тогтоож өгчээ. Ингэхдээ судалгаа хөгжүүлэлтийн ажлыг Засгийн газрын баталсан журмын дагуу дараах хэлбэрээр санхүүжүүлэхээр, эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд нь улсын төсвөөс санхүүжилт олгох, шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулж санхүүжүүлэхээр тусгасан байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь зүйтэй. Олон зорилтот хөтөлбөр, зорилтын төлөө нэмэлт өөрчлөлт орж байгаа. Цаашлаад ШУ, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүрэг, эрдэм шинжилгээний байгууллагуудын нэмэлт орлогыг бий болгох, хувийн хэвшлийг дэмжих, гадаадад үр бүтээлтэй ажиллаж байгаа Монгол эрдэмтдийг эх оронд нь татах гэх мэт зохицуулалтын нарийн ач холбогдолтой хууль болох юм. Энэ хуулийн төслийг боловсруулах байнгын хорооны ажлын хэсэг гарсан. Өнөөдөр Засгийн газраас өргөн барьсан. Байнгын хорооны ажлын хэсгийнхэн их сайн судалгаа хийж, олон бичиг цаасны ажил болж байсан. Салбарын сайд өөрөө энд байсан учраас тодорхой мэдэж байгаа. Харни сайд болоод Засгийн газрын зүгээс хуулийн төслийг өргөн барьсан.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг байнгын хорооны хуралдаан дээр дэмжсэн. байнгын хорооны хуралдаан дээр гишүүдээс чухал чухал санал гарсныг ажлын хэсэг тэмдэглэж авсан. одоо орж ирсэн төсөлд зарчмын томоохон өөрчлөлтүүдийг хангалттай хийж чадаагүй гэж үзэж байна.  Шинжлэх ухаан, технологийн салбар манай улсын цаашдын хөгжлийн гол түлхүүр. Хувийн хэвшлийнхний судалгаа хөгжүүлэлтэд хийж байгаа ажлыг нь төрийн зүгээс олж харах,урамшуулах, татварын болон бусад төрлөөр дэмжлэг үзүүлдэг байх шаардлагатай. Мөн энэ салбарт зарцуулах төсвийг нэмэгдүүлэх шаардлага бий. Оюуны өмчийн патент эрхийг хэн эзэмших,яаж хамтарч эзэмших, технологи хөгжүүлэлтийг хаанаа хариуцах вэ гэдгийг хуульд тодорхой тусгах хэрэгтэй. Энэ талын зохицуулалт дутуу явж ирсэн. Шинжлэх ухаан, технологийн судалгаа шинжилгээг зөвхөн дээд боловсролоор салгаж ойлгох ямар ч боломж байхгүй. мөн Их дээд сургуулиудтай хэрхэн уялдаатай ажиллах уу зэрэг зохицуулалт дутмаг. Энэ хуулийг маш сайн боловсруулж баталж чадвал парламентын хийсэн чухал ажлын нэг байх болно.  Цаашлаад ШУ-ын академийн тухай хууль орж ирнэ. Энэ хуульд ч сайжруулах зүйл байна.. Тиймээс ажлын хэсэг илүү сайн ажиллаарай  гэж хэлье.

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх  санал хураалтыг маргааш  үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэнээр чуулганы хуралдааныг хаалаа.

17 : 36
2019-4-25

Д.Эрдэнэбат: Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг хулгайгаар оруулж ирлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Засгийн газраас өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогдсон. Энэ ордод 2015 оны байдлаар нийт ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 16 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компани нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж.

Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал жилд 10-12 сая тонн бөгөөд өнгөрсөн онд тус боомтоор нийт 11.9 сая тонн нүүрс экспортолж, гаалийн мэдүүлгийн дүнгээр 310.9 сая ам.долларын орлого олсон байна. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалан нүүрсний экспортын өнөөгийн түвшнийг нэмэгдүүлэх боломжгүй байгаа төдийгүй тээврийн зардал, логистикийн олон шат дамжлагаас шалтгаалж уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр борлуулагдаж байгаа гэв.

Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортлох шинэ гарц нээгдэж, манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжирна хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Засгийн газрын 2018 он 08 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замын талаар авах арга хэмжээний тухай 232 дугаар тогтоолыг баталсан бөгөөд Шивээхүрэн-Сэхэ боомтын зориулалттай 13 км төмөр зам барихаар шийдвэрлэжээ. Тус төслийн хөрөнгө оруулагчдаас Гашуунсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн асуудал шийдэгтэл төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх сонирхолгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн аж. Иймд Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын суурь бүтцийг 1435 мм-ийн царигтайгаар барьж байгуулахаар төсөл боловсруулсан гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Уг тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулахыг хүссэн юм. Тэрбээр  Төмөр замын талаар сүүлийн их шуугьж байгаа мөртлөө яг ярих гэхээр гишүүд нь таг болчихлоо. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан хэрнээ өнөөдрийг хүртэл нэг ч төмөр зам баригдаагүй.64-дүгээр тогтоолыг бүхэлд нь яръя гэтэл өнөөдөр шинэ чиглэл дахиад оруулаад ирлээ. Хулгайгаар оруулж ирэх юм. Энэ тогтоол нь ямар тогтоол юм бэ гэж өглөө асууж байхад хариулаагүй атлаа гэнэтхэн Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 13 км  төмөр зам барина гээд оруулаад ирлээ. Өнөөдөр Засгийн газрын нэг ч гишүүд нь алга. ХНХ-ын сайд нь төмөр зам хариуцдаг болчихсон юм уу. Хариуцлагатай асуудлыг ингэж болохгүй. Аль төмөр замаа барих гэж байгаа юм. Гашуунсухайт-Тавантолгойг болчихсон уу. Саяхан Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд төөр зам барина гэснээ бас болчихсон уу.  Одоо Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 13 км төмөр зам барина гээд оруулаад ирлээ. Энэ асуудлыг хойшлуулах хэрэгтэй. Асуудлаа эхлээд тодорхой болгомоор байна. яаран, сандран хулгайгаар ийм асуудал оруулж ирдгээ болих хэрэгтэй. 2014 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг цогцоор нь авч үзэж байж энэ асуудлыг хэлэлцье.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэл олон жил яригдаж байгаа. энэ чиглэлд 12 компани ажиллаж байна. Үндсэндээ хэд хэдэн чиглэлээр хятад руу нүүрсээ гаргахгүй бол ганц Гашуунсухайтын чиглэл гэвэл хүндрэлүүд их гарч байгаа. 46 км төмөр замын асуудал яригдаж байгаа. 12 компаниудтайгаа нийлээд санхүүжилтээ босгоно.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан горимын санал дэмжигдээгүй тул тус тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Тавантолгойн нүүрсний орд газар гэдэг нь тусдаа. Шивээ хүрэнгийн орд гэдэг мөн тусдаа. Энэ орд 800 сая тонн нөөцтэй. Жилдээ 33 сая тн нүүрс гаргах боломжтой. Энэ ордоо бид ашиглах хэрэгтэй. Үүний тулд энэ төмөр замыг барих шаардлагатай байгаа юм. Үүнийг барих гэж олон жил ярьсан. Энэ Засгийн газраас барих шийдвэр гарсан. Тиймээс төмөр замын бодлогын хүрээнд орж ирж байна. Цаашдаа гадагшаа гарч байгаа төмөр замын бодлогын баримт бичгээ УИХ-аар оруулж ирж батлуулна гэсэн. Энэ төмөр зам бол чухал стратегийн ач холбогдолтой ажил юм. Тиймээс УИХ-аас дэмжих ёстой. Үүнээс гадна бодлогоороо дэмжих ёстой хэд хэдэн төмөр замын бүтээн байгуулалтын ажил байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Төмөр замын асуудлаа нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй. Мөнгөтэй болсон гээд тэрийг энийг баръя гээд байна. Харин энэ төмөр замын хувьд барьсан даруйдаа ашгаа өгөх учраас батлаад бариад явахыг дэмжиж байна. Барихын хувьд ажилгүй иргэдээр барих уу? Цэргүүдээр бариулах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Одоо ажилгүй хүмүүсийн бүхэл арми бий болчхоод байна. БНСУ-руу гараад байна. Эдгээр иргэддээ 3-4 сая төгрөг өгөөд бариулаад явах ёстой шүү. Эрдэнэс тавантолгойн ашгийн мөнгөөр барина гэж байна. Энэ компанийн хувьцаанаас би ч гэсэн 1072 хувьцаа эзэмшдэг. Эдгээр хувь эзэмшигч иргэдээсээ энэ мөнгийг нь ашиглах гэж байгаагаа асууж болохгүй юу? "

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү нар тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж дууссанаар уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

16 : 38
2019-4-25

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг  хэлэлцэхийг хойшлууллаа

Ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулах хуулийн төсөл оруулж ирлээ гэдгийг гишүүд шүүмжилж, зарчмын зөрүүтэй саналууд нь унасан учир  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэхээс хойшлууллаа.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “УИХ-ын 23 гишүүн чөлөөтэй байгаа учир чуулганы хуралдааны ирц хангалтгүй байна. Мөн гишүүд хуулийн төслүүдийг хооронд хольж, нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа учир Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэхээс  хойшлуулах горимын санал гаргах боломжтой гэдгийг   хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд гишүүд  ач холбогдол өгмөөр байна. Дагалдаж орж ирсэн хуулиудаа хооронд нь хольж хутгаад буруу ойлгоод байна. Хоёрдугаарт Засгийн газраас орж ирсэн санал нь яах аргагүй будилуулаад байгаа юм. Усны тухай заалтыг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуультай оруулаад ирчихсэн.  Өнөөдөр  гишүүдийн ирц ч хангалтгүй байна, зарчмын зөрүүтэй цөөхөн хэдэн асуудалд гишүүд маань анхаараад цаг гаргаад өгөөрэй. Тиймээс  тус хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэхээс хойшлуулж маргааш өглөө хэлэлцэх асуудлын эхэнд оруулж өгнө үү” гэсэн горимын санал гаргасныг нь гишүүдийн олонх дэмжсэнээр хойшлуулаа.

Үргэлжлүүлэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт авч дууссанаар тус хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

 Хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар нэр томъёог олон улсын стандартын дагуу нэгтгэн, хэмжлийн нэгж, хэмжлийн нэгжийн эталон, стандартчилсан загвар, нэгж дамжуулалт, хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалын талаарх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн салбарын ажлын давхардал, хийдлийг арилгах чиглэлээр зарчмын зохицуулалтуудыг багтаасан болохыг ажлын хэсэг тайлбарлалаа. Салбарын төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хэмжил зүйн талаар хүлээх эрх, үүргийн талаар төсөлд тодорхой зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааг эрхлэхгүй аж. Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэх юм байна. Харин хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэмжил зүйн хөгжлийн стратеги, бодлого боловсруулах, батлуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн дэргэдээ хэмжил зүйн үндэсний хүрээлэн, хэмжил зүйн мэдээллийн санг ажиллуулахаар төсөлд тусгажээ.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг чуулганаар хэлэлцэж эхэллээ.

15 : 37
2019-4-25

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар уул уурхайн компаниудыг дэмжих заалт оруулж ирлээ”

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж  байна. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч байсан юм.

Тус хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хуулийг дэмжиж байгаа. Ус бохирдуулсны төлбөрийг авах нь зөв. Сонгууль дөхөхөөр Хан-Уул дүүргээс гарах гэж байгаа нөхөд энэ талаар их ярьдаг л даа. Тэр хүмүүс одоо гарч ирээд яримаар байна. Миний мэдэж байгаагаар Эрдэнэтэд өнөөдөр цөөрөм бий болчихсон бас л тэндээс мал ундаалахад хэцүү. Энэ асуудалд хариуцлага огт байдаггүй юм. Ус корпораци гээд компани болгож өмнөх парламентын үед авлигын үүр болгосон. Ус бохирдуулсны төлбөр дээр маш хүчтэй лобби орж ирдэг. МАН-ын ажлаа хийж ирцээ бүрдүүлмээр байна. Зориуд лоббидоод гишүүд нь орж ирдэггүй. Ирцээ бүрдүүлж байж энэ хуулийн төслийг хэлэлцмээр байна. Энэ хуулийг унагаахаар тохирчихсон юм уу.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

Хуулийн төсөл нь маш зөв. Дэлхий нийтэд ч гэсэн ус бохирдуулсан л бол төлбөрөө төлдөг зарчим үйлчилдэг. Зарчим ялгаатай байх нь зовлонг бий болгодог. Хэрэв ус бохирдуулагч бүхэн төлбөр төлнө гэж байгаа бол хоорондоо ялгамжгүй байх ёстой. Уул уурхайн чиглэлд ус бохирдуулсны төлбөрийг багасгаж байгаа нь буруу.Гэр хороололд амьдардаг иргэд маань нэг литр усанд нэг төгрөг төлдөг атал уул уурхай эрхэлдэг ААН-үүд нь үүнээс бага төлбөр төлж байгаад гишүүд санал нийлэхгүй байгаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт “Хуулийн төслийн үзэл баримтлалд ус бохирдуулсны төлбөрийн 50-60 хувиар бууруулахаар заасан байна. Мөн 300 толгойгоос дээш бэлчээрийн малтай малчин өрх, 1 га талбайгаас их хэмжээний газар тариалангийн аж ахуйгаас төлбөр авна хэмээн заасан. Энэ бол хариуцлагагүй уул уурхайг дэмжиж, дутуугаа малчин, тариаланчдаас татвар авах оролдлого” гэв. Гишүүдийн зүгээс ус бохирдуулсны төлбөрийг одоо байгаа хэмжээнээс 50 хувиар бууруулж байна гэдэг бол уул уурхайн компаниудад эерэг дэмжсэн гэтэл нөгөө талдаа малчдын хувьд их ээдрээтэй ийм асуудал гарах гээд байна гэдгийг хэлэв.

Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хуулийг 2012 онд батлагдсан. Түүнээс хойш 2015 онд Засгийн газар журам оруулж, буцаагдсан байдаг. Засгийн газар энэ хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн.

Хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Зарчмын зөрүүтэй томьёолол тус бүрээр  санал хураалт авч байна.

13 : 15
2019-4-25

“Б.Дэлгэрмаа өргөдлөө өгчхөөд улс төрийн албан тушаалд очсон”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Б.Дэлгэрмаа Намын дэд дарга болсон нь үнэн үү. Үнэн бол өргөдлөө өгөөд өөрөө ажлаа өгчхөж болдоггүй юм уу. Хоёр газар зэрэг ажиллах гээд байгаа юм шиг санагдаж байна. Өөрөөс нь асууж үзсэн үү, намын дэд дарга болсон эсэхийг нь тодруулсан уу. Манай улс чинь 32 намтай. Хэн нэгнийгээ зарлаад байвал Элчин сайдаас нь эгүүлэн татаад байх юм биш биз. Хоёрдугаарт Элчин сайдуудаа хэзээ томилох вэ. Солонгос, Швед, Япон зэрэг томоохон улсын Элчин сайд нараа томилмоор байна. 60 тэрбумаа нөхдүүд төлж дуусан уу.  Төлж чадаагүй бол хурдан төлмөөр байна. Улс орноо бүтэн болгох асуудал анхаармаар байна.

Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа:

Б.Дэлгэрмаа Элчин сайд АН-ын дэд даргаар томилогдсон албан ёсны тогтоол нь надад байна. Гаргасан өргөдөл нь журмынх нь дагуу шийдвэрлэгдэх байсан. Өргөдлөөс нь өмнө асуудал орж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

Элчин сайд нарын асуудлыг даруй оруулж ирмээр байна. Миний мэдэхийн сүүлийн гурван долоо хоног ярьж байна. Ирэх долоо хоногт Элчин сайд нарын асуудлаа хэлэлцмээр байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Ийм зөвшилцлийн бичиг ирүүлсэнд Ерөнхийлөгчийн Тамгын газарт харамсаж байна. Улстөржсөн утга бүхий шийдвэр гаргасан. Б.Дэлгэрмаа чамгүй сайн ажилласан гэж харж байгаа. Гэхдээ энэ хүнийг ажлаа өгөхөд нь нэр төрд нь сэв суулгахаар бичиг УИХ-д оруулж ирж байгаа нь буруу. Б.Дэлгэрмаа дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Ерөнхийлөгчид өргөдлөө өгсөн. Хугацаа дуусч байгаа учраас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл. АН-ын ҮБХ дөрөвдүгээр сарын 07-нд хуралдсан. Б.Дэлгэрмаа өргөдлөө өгчхөөд улс төрийн албан тушаалд очсон. Зүй нь бол Ерөнхийлөгч өргөдөл өгсний дагуу гэсэн тайлбартай оруулж ирэх ёстой байтал улс төрийн албан тушаал давхар хашсан гэж улстөржүүлж оруулж ирсэн нь буруу.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 55.8 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгчид санал хураалтын дүнг албан бичгээр хүргүүлэхээр боллоо.

Үүгээр УИХ-ын чуулган түр завсарлалаа.

12 : 51
2019-4-25

Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах эсэхийг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, О.Баасанхүү, Ц.Гарамжав, М.Билэгт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл гарах эсэхийг лавлахын зэрэгцээ уг хуулийн дагуу 2017, 2018 онд нийт 54 хэрэгт ял хүндрүүлж шийдсэн гэх хэргүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав.

Хуульд өөрчлөлт орсны дараа давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял хүндрүүлж хэрэглэсэн хэргүүдийг эргэж хянан үзэх хууль зүйн боломжгүй. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг өөрт нь хуульчилсан байдаг ч, процессын хуулийг буцаан хэрэглэх зарчмыг хуульчлаагүй. Онолын хувьд ч процессын хуулийг буцаан хэрэглэдэггүй, уламжлал ч байхгүй. Хуульд заасан шударга ёсны зарчимд шүүхээс оногдуулж байгаа ял, шүүгдэгчийн гэм буруу, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байхыг зарчим болгохоор заасан. Энэ зарчимд нийцүүлж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүд ял оногдуулах учиртай.  2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ялыг тохируулж, өөрчлөх оногдуулах эрхийг давж заалдах хяналтын шатны шүүхэд олгосон. Мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд, ял оногдуулах асуудлаар аргачлал, журам боловсруулж мөрдүүлэхийг Улсын Дээд шүүхэд зөвлөсөн Улсын Их Хурлын тогтоол гарч байсан аж.

Үргэлжлүүлэн Элчин сайд эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв. Тус албан бичигт “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

12 : 18
2019-4-25

Н.Номтойбаяр: Гишүүд С.Зориг агсны хэргийг далимдуулаад улс төр хийгээд байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 88.6 хувийн саналаар түр хороо байгуулахыг дэмжлээ.  Түр хороонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд Х.Нямбаатар А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Санжмятав нар орсон юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Түр хороо байгуулснаар Үндсэн хуулийн хүрээнд ажиллаасай. Энэ хэрэг 1998 онд гарсан. 20 жилийн дараа энэ хэрэг шийдэгдээгүй. Дандаа улстөрждөг. Энэ маш олон үе шатыг дамжсан. Эрүүдэн шүүсэн гэдэг хэргийн дор энэ хэрэг замхрах вий гэж санаа зовж байна. Мөн дахиад баахан хүнийг үндэслэлгүй хорих вий гэдгээс санаа зовж байна. Захиалагчийг нь мэдэж байгаа юм бол яагаад зарлахгүй байгаа юм бэ. Үүнийг зарлахгүй Түр хороо гэж УИХ-ын гишүүдийг хутгаад байгаа юм бэ Эрүүдэн шүүлтийн дуулианы ард олон хэрэг замхарч байгаа. Ж.Батхүүг сулласан асуудал явж байгаа. Ц.Нямдорж сайд захиалагчийн талаар үг хэл л дээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Түр хорооноос болж чуулган 40 хоног гацсан байж ч магадгүй. Түр хороог ярихаар О.Баасанхүү гишүүн орж ирж хашхирч, цаанаасаа захиалгат үйлдэл хийдэг. Олон улсын парламентын холбооноос 50 гаруй тогтоол гарчхаад байгаа. Гэтэл Монгол Улсын парламент 20 жил таг дуугүй байсан.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Түр хороо байгуулагдаад хурдан ажилдаа ороосой. Энэ хэргийг далимдуулаад гишүүд улс төр хийгээд байх юм. Олон улсын парламентаас ирсэн бичигтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулсан. Тусгай хяналтын дэд хороон дээр байгуулсан ажлын хэсэг хуралдах уу.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ хэргийг мөрдөх явцад хууль зөрчсөн асуудлыг судлах юм. Энэ түр хороонд өөр хэргийг мартагнуулах, будилаантуулах ямар ч зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Эрүүдэн шүүдэг асуудал энэ хэрэг дээр 2013 оноос эхэлсэн. Намайг буцаад сайд болоход хэрэг дууссан байсан. Би танай намын даргад та нар урд жагсаал хийж шаардлага тавихын өмнө дэлгэрэнгүй бичиг явуулсан. Энэ хэргийг шийдэхэд хэн сайд байсан, хэн хэн яаж холбогдсон талаар. Энэ хэргээр улс төр хийлээ гэж ярьдаг. Гэтэл чимээгүй сууж байгаад эрүүдэн шүүлтийг дэмжих үү. Энэ улс орныг чинь шорон гяндан болгох юм уу. Бодитой юм ярьсан. Үнэн л байсан шүү дээ.

Үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

11 : 36
2019-4-25

Д.Эрдэнэбат: Ерөнхий сайд Оюутолгойн асуудлаар үгээ хэлэх цаг нь болсон"

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар нийт 12 асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Эрдэнэсийн сангийн орлого, зарлагатай холбоотой тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих саналыг би хүргүүлсэн. Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан байдаг.

Үүнээс хойш ажил хангалтгүй явагдсаар ирсэн. Үүн дээр хяналт шалгалтыг дахиж хиймээр байна. Бүхэл бүтэн арилжааны банк дампуурлаа. Иргэд хохирлоо. Дээрэмдсэн үйл ажиллагаа явагдаж байна. Урьдаас зохион байгуулагдсан ажил мөн. Энэ асуудалд УИХ-аас хяналт тавих ёстой. Төрийн нууцтай холбоотой биш асуудлыг нууц болгож дарагдуулж байна. Эрдэнэсийн санд асар өндөр үнээр юм худалдан авч байна. Иргэдийн үл хөдлөх хөрөнгийг маш өндөр үнэлсэн. Амбаарыг 50 сая төгрөгөөр үнэлсэн байх жишээтэй. Тиймээс Монголбанкны эрх хүлээн авагчид хяналт тавих хэрэгтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “ЖДҮ-ийн хуулийг хэзээ хэлэлцэх вэ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэсэн яаралтай хэлэлцэх асуудал биш гэсэн. Одоо ээлжит чуулганаар хэлэлцүүлмээр байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Оюутолгойн төслийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэзээ УИХ-аар оруулах ирэх вэ. Ялангуяа Оюутолгойн төслийн асуудалд Засгийн газрын байр суурь ямар байгаа талаар Ерөнхий сайд үгээ хэлэх цаг нь болсон. Дэндүү битүү, хатуу явж байна. Сүүлийн үед Засгийн газар энэ, тэнд жагсаал цуглаан зохион байгуулж парадны ажил хийдэг боллоо. Эдийн засгийн суурь асуудлаар байр сууриа илэрхийлдэг хүн гэж байхгүй боллоо. Иргэдийн амьдрал улам дордож байна. Махны үнэ өсч, эдийн засаг нурлаа. Эрдэнэс Тавантолгойн 30 хувийг IPO гаргана гэж өнгөрсөн жил нэлээд сүр дуулиан болж тогтоолыг төсөл баталсан. Тогтоолын төслийн гүйцэтгэлийг нь УИХ-аар танилцуулах ёстой атал өнөө хэр алга. Дээр нь нэмээд төмөр замын асуудал дээр хоёр хуваагдчихлаа. Үүнд тодорхой хариу өгсөн хүн алга. Эдийн засгийн асуудлуудаа хэзээ УИХ-д оруулж ирэх юм бэ” гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийн байнгын хороонд хамааралтай асуудлуудыг ярилаа. Эдийн засгийн байнгын хороо гишүүдийн тавьж байгаа асуудлуудыг чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгож маргааш /2019.04.26/ УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар танилцуулах чиглэлийг  Эдийн засгийн байнгын хорооны даргад хэллээ.

Дараа нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Уг хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлчихсэн байсан тул хуулийн төслүүдийг хэлэлцэх зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 64.3 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул холбогдох байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Одоо Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-25 58.230.1.35

Монголчууд Ангараг гарагт суурьших Альф центавр одны аймгийг судлах, квант технологийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж чаддаггүй юм гэхэд (тийм төсөл хэрэгжүүлье гэвэл Монгол улсын хэдэн зуун жилийн улсын төсөв тэр чигээрээ хэрэгтэй л дээ хахаха) ядаж өөрсдөө гар утас, таблетаа үйлдвэрлэж чадахгүй, залуус нь гадны бүтээгдэхүүнийг(iphone г.м) бараг бурханчлан шүтдэг болохоор Монгол хөгжих ч гэж дээ чааваас хэдэн мянган жилийн дараа монгол хүний сэтгэхүй өөрчлөгдвөл магадгүй л юм хаха чааваас даа.

Avatar

Зочин 2019-04-25 162.247.74.217

teneg shunaltai balai avgai, zail daa

Avatar

Иргэн 2019-04-25 66.181.184.250

ОХУ-ын ТД-д Жорес Алферев гэж нобелийн шагналт физикч КФРП-ээс байж байгаад саяхан таалал төгссөн. Тэр хүн ТД-ын ш/у-ны талаарх бүх шийдвэрт нөлөөлж чаддаг байснаас ОХУ өнөөдөр орчин үеийн зэвсэг техникийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Ундраа гишүүний саналыг уншихад УИХ-аас манай ш/у-ыг үр өгөөжтөй нөлөөтөй болгох шийдвэр гаргахад зайлшгүй тусгамаар асуудал хөндөгдсөн харагдана . Аргагүй л олон улсын хэмжээний физикийн д-р хүн гэдгээ харуулж байна Амжилт хүсье.

Avatar

Очирваань бүсгүй 2019-04-25 103.57.92.225

ШУАд ажилладаг улс төрч намын хүмүүсийг намаа дагаад явбал өлзийтэй шүү гээд хэлж чадах гишүүн байна уу. \nНасаараа намд ажиллаад тэтгэврээс буухын өмнөхөн судалгаа хийнэ гэдэг нөхөд байна. Юу ч гэхэв дээ

Avatar

БАЛАЙ АВГАЙ 2019-04-25 202.9.43.145

"ХАР НҮХ ДЭЛХИЙД АЮУЛГҮЙ" А.УНДРАА

Avatar

Зочин 2019-04-25 202.131.245.243

уяач Ми ах нь "Газрын наймаа бол улсын хөгжлийн гарц"

Avatar

mgl 2019-04-25 202.9.42.44

ed nar yostoi butehgui uls, ed nar l mongoliig ingej alj baina. odoo ingeseer baigaad tumur zam ch ugui, yu ch ugui bolno.

Avatar

Зочин 2019-04-25 66.181.160.43

Хууль санаачлах, төсөл хэлэлцэх, хууль батлах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бол УИХ-ын даргын үндсэн ажил нь мөн!!! Гэтэл хуулийн төслөө хольж хутгаад байна ч гэх шиг, цэцэрлэгийн хүүхдээс дор юм яриад сууж байх юм, та нар!!! Энэ Зандан шатар гэж нөхөр ажлаа хийж чадахгүй байх шиг байна даа!!!!!!! "Муу дээр муухай, муухай дээр улцан" гэгчээр!!!!!

Avatar

Зочин 2019-04-25 85.203.46.234

Mak gedeg company oorsdiinhoo tomor zamig ulsaar taviulah sanaatai. Tsagaan suvargiinhaa licenziig unegui ulsaas deeremdej avsan tolboroo tol

Avatar

Зочин 2019-04-25 185.92.26.8

Номтойбаяр энэ засгийг бас худалдаад авч дээ. Хувийн компанийхаа олон жил гацсан замыг засгаар хийлгэх нь

Avatar

Зочин 2019-04-25 77.247.181.165

Новшийн Зи тайган дандаа хаа явсан газраа элдэв хор хутгаж явдаг байхгүй юу. Хөгийн муу хорон санаат тайган Дэлгэрмаад өсөрхөөд зориуд тийм бичиг УИХ-д өгсөн байна. Үйлээ үүрнээ муу хорт тайган чи

Avatar

Зочин 2019-04-25 103.229.121.251

Л.БОЛД , Ж.БАТЗАНДАН НАР С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫГ ЗАМХАРУУЛАХАД БИЕ СЭТГЭЛЭЭ ХУДАЛДЖЭЭ !!!!

Avatar

Зочин 2019-04-25 103.111.68.3

ТӨРӨӨ ДЭЭДЛЭДЭГ БОЛ, ОДОО ХИЙЖ БАЙГАА ТӨРИЙН АЖЛАА ӨГЧИХӨӨД ДАРАА Нь ӨӨР АЖИЛД ОЧДОГ ЮМАА МАНАН-ГИЙН МАЛНУУДАА ТЭГДЭГГҮЙ...

Avatar

зочин 2019-04-25 202.9.42.105

Энэ ерөнхийлөгч АН ыг боломж л олдвол хорлож явдаг болжээ ! . ,,Ишиг эврээ ургахаар эхийгээ мөрөгнө ,, гэж энэ дэ .... 21 онд МАН аас дэвших гэж байгаам байх даа ? .

Avatar

5555 2019-04-25 192.82.65.89

ОРОС УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ МАШ САЙН СУДАЛЖ ӨНДӨР ШАЛГУУР ТАВЬЖ БАЙЖ ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ БНА...НАРАНТУУЛЫН НАЙМААЧИН АВГАЙ ШИГХУВЦАС ХУНАРТАЙ ... ҮС ГЭЗЭГ НЬ СЭГСИЙСЭН,ХАЛЬТ ХАРВАЛ НҮҮР ГАРАА ДУТУУ УГААСАН ЮМ ШИГ ИЙМ АЙМШГИЙН АВГАЙГ ТОМИЛНО ГЭДЭГ БАЙЖ БОЛШГҮЙ ЗҮЙЛ,,,,ОРОС ОРНЫ ХҮҮХНҮҮД ЯМАР БИЛЭЭ,,,БИЕ ХААГАА ЯАЖ АВЧ ЯВДАГ БИЛЭЭ ГЭЭД ЭНЭ ОРНЫ ХҮҮХНҮҮДИЙН ТАЛААР ЯРЬВАЛ ЗӨНДӨӨ...ЯДААД ЦАРАЙ МУУТ БАЙЖ БОЛНО..ГЭТЭЛ КАЗИНОЧИН,,АРХИЧИН ГЭЭД ТАААГҮЙ МЭДЭЭ СООШЛД ЯВЖ БАЙНА...ЯАРАЛТАЙ ДУУД...

Avatar

zochin 2019-04-25 203.91.115.247

Даваа гэдэг хүн асуудал болсны дараа өргөдлөө өгсөн гэж тайлбарласан байна. Асуудал гарахаар нь өргөдөл өгсөн болсын биз дээ

Avatar

Зочин 2019-04-25 202.179.27.196

Өргөдлөө өгчихөөд байхад сүртэй бичиг оруулж байгаа нь яаж байгаа юм?

Avatar

Зочин 2019-04-25 66.181.161.48

Ерөнхийлөгч МАН тай сүжрээд өөрийнхөн төлөө саналаа өгч зүтгэсэн АН ын гишүүдээ тоохгүй сонин болчихлоо. 2021 он ойрхон байна даа. Тэр үед МАН ынхан няслуулна. Одоо бол чиний төлөө саналаа өгөхгүй.

Avatar

Иргэн 2019-04-25 66.181.160.86

Өргөдлөө 4,05 өгчихсөн байхад 4,07 нд тийм бичиг бичиж байдаг.Батулга,з.энхболд нар шүүхийг ,МАН-г атгасан одоо бол АН-эзэгнэх гээд л жижиг гэлтгүй юм юм нь дээр ажиллаж байна.Монголыг ардчилал л аварна, баттулга аврахгүй юм байна

Avatar

Зочин 2019-04-25 202.21.96.134

Элчин сайдын албыг улс төрийн хогийн уут болгосонтой холбоотой. Мэргэжлийн онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудыг нь элчин сайдын албанд томилдог байсансан бол юу гэж хугацаанаас нь өмнө нь татна ч гэх шиг асуудал байхгүй байлаа, бас гаднынханы өмнө ч гэсэн шившиг болж юу гүйж явахав... Ганди бил үү англи битгий хэл орос хэл ч үгүй хүнийг элчин сайдаар томилоод л явуулаа биз дээ. Дампуурна гэж энийг хэлдэгийн???

Avatar

Зочин 2019-04-25 202.126.89.224

ЗОРИГЫН ХЭРГИЙГ ХАМГЫН САЙН МЭДЭХ ХҮН ЭЛБЭГДОРЖ , БАТҮҮЛ !!!

Avatar

МАН 2019-04-25 64.119.26.107

Тэнэгт мал минь

Avatar

Зочин 2019-04-25 212.34.48.123

номтойбаяр: гишүүд улс төр хийгээд байна - ИЙМ ТОМ АСУУДЛЫГ БУС ТӨРИЙН ӨМЧИЙГ ЧИНИЙ ХУВИЙН ӨМЧ БОЛГОХЫГ ДЭМЖЭЭД СУУЖ БАЙВАЛ ТЭР НЬ УЛС ТӨР ҮҮ? д.эрдэнэбат: дахиад баахан хүмүүсийг барьж хорих бий дээ - ЧИ ГЭЖ ТЭНЭГ ХАР ТЭДГЭЭР ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТАМАЛЖ, ЗОВООЖ БАЙХАД ТҮҮНИЙГ УДИРДСАН ХУРЦЫГ 20 онд АН -аас УИХ -д ДЭВШҮҮЛНЭ ГЭЖ БАЙСНЫГ ЧИНЬ МАРТСАН ГЭЖ БОДОО ЮУ?

Avatar

Зочин 2019-04-25 212.34.48.123

номтойбаяр: гишүүд улс төр хийгээд байна - ИЙМ ТОМ АСУУДЛЫГ БУС ТӨРИЙН ӨМЧИЙГ ЧИНИЙ ХУВИЙН ӨМЧ БОЛГОХЫГ ДЭМЖЭЭД СУУЖ БАЙВАЛ ТЭР НЬ УЛС ТӨР ҮҮ?\nд.эрдэнэбат: дахиад баахан хүмүүсийг барьж хорих бий - ЧИ ГЭЖ ТЭНЭГ ХАР ТЭДГЭЭР ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТАМАЛЖ, ЗОВООЖ БАЙХАД ТЭР ТҮҮНИЙГ УДИРДСАН ХУРЦЫГ 20 онд АН -аас УИХ -д ДЭВШҮҮЛНЭ ГЭЖ БАЙСНЫГ ЧИНЬ МАРТСАН ГЭЖ БОДОО ЮУ?

Avatar

Зочин 2019-04-25 212.34.48.123

С. ЗОРИГИЙН ХЭРГИЙГ БҮРЭН ИЛРҮҮЛЭХ АСУУДЛЫН УЛС ТӨРИЙН БАТАЛГАА БИЙ БОЛГОХООС ИЛҮҮ ЧУХАЛ УЛС ТӨР ӨНӨӨДӨР МОНГОЛД БАЙХГҮЙ!!! ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА Ц.НЯМДОРЖ, Л.БОЛД, Ж.БАТЗАНДАН НАРТ ОЛОН НИЙТ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙГАА!!!

Avatar

МАН 2019-04-25 64.119.26.107

Малууд

Avatar

Зочин 2019-04-25 212.34.48.123

С. ЗОРИГИЙН ХЭРГИЙГ БҮРЭН ИЛРҮҮЛЭХ АСУУДЛЫН УЛС ТӨРИЙН БАТАЛГАА БИЙ БОЛГОХООС ИЛҮҮ ЧУХАЛ УЛС ТӨР ӨНӨӨДӨР МОНГОЛД БАЙХГҮЙ!!! ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА Ц.НЯМДОРЖ, Л.БОЛД, Ж.БТЮАТЗАНДАН НАРТ ОЛОН НИЙТ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙГАА!!!

Avatar

Зочин 2019-04-25 64.119.23.78

Нямка сайд Зоригийн аллагын захиалагч гэдгээ Зоригийн алуурчдаас уйлагнан уучлалт гуйснаас эхлээд улам бүр баталсан ажил хийгээд л явна даа.

Avatar

ui 2019-04-25 139.5.216.220

chi hurtsiin bicheech b.a

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж