Путин: Хоёр тал хүчээ нэгтгэж чадвал том чулууг ч хөдөлгөнө | News.MN

Путин: Хоёр тал хүчээ нэгтгэж чадвал том чулууг ч хөдөлгөнө

LiveПутин: Хоёр тал хүчээ нэгтгэж чадвал том чулууг ч хөдөлгөнө

Путин: Хоёр тал хүчээ нэгтгэж чадвал том чулууг ч хөдөлгөнө
17 : 40
2019-4-25

Путин: Өнөөдрийн уулзалтын талаарх мэдээллийг АНУ, БНХАУ-д дамжуулна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүхэн дээд хэмжээний уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийж байна. Тэрбээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг сонирхолтой хүн хэмээгээд өнөөдөр болсон дээд хэмжээний уулзалтын талаарх мэдээллийг БНХАУ, АНУ-д дамжуулна гэв.

17 : 09
2019-4-25

Ким Жон Ун Путинд сэлэм бэлэглэжээ

Ким Жон Ун “ОХУ-ын хүндэт Ерөнхийлөгч Владимир Путин болон энд байгаа бүх зочид төлөөлөгчдөд эрүүл энх, сайн сайхныг хүсье. Мөн бидний анд нөхөр болсон агуу ОХУ-ыг илүү сайхан хөгжин цэцэглээсэй гэж хүсч байна. Хоёр улсыг маш гайхалтай, аз жаргалтай ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэж байна” хэмээн хундагны үг хэлжээ. 
Хүндэтгэлийн зоог өндөрлөх үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгчид Солонгос үндэсний сэлмийг бэлэглээд “Энэ нь хүч чадлыг илэрхийлдэг бөгөөд үргэлж хамтдаа өөдлөн дэвшихийг хүссэн би болон манай ард түмний сэтгэлийг илэрхийлнэ” хэмээн хэлжээ.
Ийнхүү ОХУ-БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. Уулзалт өндөрлөсний дараагаар хоёр улсын төрийн тэргүүн маш удаан гар барилцан, бие биедээ амжилт хүсч тэвэрсэн байна. Ингээд Путин Ким Жон Уныг машин хүртэл нь гаргаж өгчээ

16 : 46
2019-4-25

Путин: Солонгосын хойгийн асуудлыг энх тайвнаар шийдэхээс өөр гарцгүй

ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хүндэтгэлийн зоог барьж байна. Энэ үеэр Владимир Путин Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг энх тайвнаар шийдэхээс өөр гарц байхгүй хэмээн мэдэгджээ.

Мөн ОХУ Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ онцлон тэмдэглээд хүчээ нэгтгэж чадвал том чулууг хөдөлгөж чадна гэсэн Солонгос хэлц хэлжээ.

Мөн тэрбээр Солонгосын хойгийн асуудал дээр олон улсын хамтын нийгэмлэгүүд болон бусад улс орнууд идэвхтэй оролцож байж бүс нутагт энх тайвныг тогтоох, хөгжүүлэн цэцэглүүлэх зорилго биелнэ гэжээ

Хоёр улсын төрийн тэргүүний хүндэтгэлийн зоогийн үеэр ОХУ-ын дуурь, бүжгийн ансамбль тоглолтоо сонирхуулсан байна. Мөн Солонгосын алдартай бүжгийн сонирхуулав. Хүндэтгэлийн зоогийн үеэрх тоглолт "Москва-Пеньян" хэмээх дуугаар өндөрлөжээ

 

 

16 : 12
2019-4-25

Путин, Ким нар хүндэтгэлийн зоог барьж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараагаар хоёр талын удирдагчид хүндэтгэлийн зоог барьж байна. Тэдний хоолны цэсэд Алс Дорнод нутгийн амттан, Славян уламжлалт хоол багтжээ.

Үүний зэрэгцээ хүндэтгэлийн зоогийн ширээнд уригдсан зочдод хоёр улсын төрийн тэргүүн нарын дүрийг мөнхөлсөн медалийг дурсгал болгон өгсөн байна

 

16 : 04
2019-4-25

Путин, Ким нарын уулзалт өндөрлөлөө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын Владивостокт болсон анхны түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. Тэдний уулзалт харьцангуй богино хугацаанд буюу гурван цаг хагас үргэлжилсэн ч хоёр тал уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, олон чухал асуудлууд дээр санал бодлоо солилцож чадлаа хэмээн дүгнэлээ.

Владимир Путин уулзалтыг “төгс” боллоо хэмээн дүгнэсэн бол, Ким Жон Ун ОХУ-ыг “нөхөрсөг, агуу үндэстэн” хэмээн сайшаасан байна.

 

15 : 45
2019-4-25

ОХУ-БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалтын талаар БНХАУ байр сууриа илэрхийлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэнд дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна хэмээн БНХАУ байр сууриа илэрхийллээ.

Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан олон нийтэд мэдээлсэн байна

Тэрбээр "Орос болон БНАСАУ хоёулаа БНХАУ-ын найрсаг хөрш. ОХУ болон БНАСАУ нь өндөр дээд түвшиндээ хоёр талын харилцаагаа бэхжүүлж байгаад бид баяртай байна" гэжээ.

14 : 20
2019-4-25

Путин: Ганцаарчилсан уулзалт төгс боллоо

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын ганцаарчилсан уулзалт ойролцоогоор 50 минут үргэлжилнэ гэж төлөвлөсөн байсан ч төлөвлөснөөс харьцангуй удаан буюу хоёр цаг орчим үргэлжиллээ. Ганцаарчилсан уулзалт дуусч, удирдагчид хоёр талын төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтыг хийж байна. Энэхүү уулзалтын үеэр Ким Жон Ун хаалттай хаалганы цаана болсон ганцаарчилсан уулзалт маш таатай болсныг онцлоод элэгсэг дотноор хүлээж авсан ОХУ-ын төрийн тэргүүнд БНАСАУ-ын ард иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлжээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хийж буй ганцаарчилсан уулзалтад тайлбар өгчээ.

Тэрбээр "Хоёр улсын удирдагчид нүүр туулсан, ганцаарчилсан уулзалт хийлээ. Бид хоёр улсын харилцааны түүх, өнөөдрийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцаж чадлаа" гэжээ.

Мөн тэрбээр хоёр тал Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, бүс нутгийн нөхцөл байдлыг сайжруулахад шаардлагатай арга хэмжээ авах талаар зөвлөлдсөн гэдгийг онцлон тэмдэглэв.

 

12 : 37
2019-4-25

Путин Ким нар ганцаарчлан уулзаж байна

Путин, Ким Жон Ун нар энэ удаагийн уулзалт нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тус дөхөм болж, хоёр улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтойг дурдаад ганцаарчилсан уулзалт хийхээр тусгайлан бэлтгэсэн танхим руу орлоо. Энэхүү уулзалт өндөрлөсний дараа хэлэлцээ хоёр орны төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилнэ.

12 : 09
2019-4-25

Путин Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Алс дорнодын Приморскийн хязгаарын төв Владивосток хотын Русский арал дээрх Алс дорнодын холбооны их сургуулийн байранд эхэллээ. Владимир Путины нислэг хойшлогдсоноос болж тэдний уулзалт төлөвлөсөн цагаасаа бага зэрэг оройтсон. Хоёр удирдагч Алс дорнодын их сургуулийн гадна гар барилцаж мэндэлсний дараа уулзалт болох танхим руу орлоо.

11 : 33
2019-4-25

Путин Ким Жон Унтай уулзахаар Владивостокт ирлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахаар Алс дорнодын Приморскийн хязгаарын төв Владивосток хотноо өнөөдөр өглөө /2019.04.25/ иржээ. Тэрбээр Сибирьт гарсан хээрийн түймрийг унтраах үйл явцтай танилцсаныхаа дараа Чита хотын онгоцны буудлаас шууд Владивосток руу ниссэн байна

Холбоотой мэдээ

"БНАСАУ-ын ирээдүй АНУ-аас хамааралтай биш гэдгийг харуулах боломж"

Харин Ким Жон Уны хуягт галт тэрэг өчигдөр /2019.04.24/ орон нутгийн цагаар 17.50 цагт /Москвагийн цагаар 10.50 цаг/ Владивостокт ирсэн байна. Владивостокийн төв өртөөн дээр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора тэргүүтэй албаны хүмүүс Ким Жон Уныг  хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Хоёр удирдагчийн түүхэн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2019.04.25/ орон нутгийн цагаар 13.00-14.00 цагт эхлэх бөгөөд Владивосток хотын Русский арал дээрх Алс дорнодын холбооны их сургуулийн байранд уулзана гэж “BBC” мэдээлсэн байна. Тэдний уулзалтыг олон улсын 300 орчим сэтгүүлчид сурвалжлах аж. Уулзалт өндөрлөсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бүс ба зам” чуулганд оролцохоор Бээжинг зорих аж.

Эх сурвалж:RT, BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-25 202.21.127.173

Мундаг...мундаг. 2-уулаа мундаг....Халуун баяр хүргэе. Ингэх ёстой.

Avatar

Ким 2019-04-25 180.149.96.90

Диктатор нэг хүний засаглалтай соц чиглэлтэй улсууд хэзээ нэгэн цагт ойртон нягтрана. Тэрүүхэн тэндээ л амьд үзмэр болоод ард иргэдээ тамлаад дахин 100 жил сууж дээ. Ким и Путин.

Avatar

Зочин 2019-04-25 73.92.12.67

Овоо засрал хумуужил олох зам дээрээ байсан хуухдийг буруу зам руу нь хетелчих юмаа, энэ архаг хулигаан....

Avatar

Зочин 2019-04-25 73.92.12.67

Путин Трампын хошногонд ургасан геморрой шиг л аашлах юм. Арай гэж мартагнах гэхээр л " евдеж" зовоогоод .....

Avatar

зочин 2019-04-25 64.119.21.166

Улс орноо гэсэн зев бодолтой удирдагчийг гаргаж чадсан агуу ард түмэн та нараар бахархаж байна .

Avatar

Paвcaл 2019-04-25 174.216.7.222

Уулзалдах гэж Трамп Ким рүү очдог бол, Ким Путин рүү очих юм.

Avatar

right 2019-04-25 202.9.42.113

ravsal panz mash goy hellee

Avatar

Зочин 2019-04-25 202.131.245.243

Хүчээ нэгтгэнэ ээ гэдэг чинь Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүдийн үйл ажиллагаагаа харилцан уялдуулна аа гэсэн үг. Аймаар юм шүү. АНУс ах маань яана даа?

Avatar

йыбө 2019-04-25 103.57.94.201

Энэ жижигхэн улс дөвчигнөж дөвчигнөж байгаад л Зүүнгар шиг бүрмөсөн устаж алга болно биз.

Avatar

Зочин 2019-04-25 66.181.178.77

Чи шал балай юм ярих юм!!!.Зүүнгарын Хаант Улс чинь зүйрлэлтгүй хүчирхэг байсан байхгүй юу.Дотроо л хагаралдсан болохоос.Харьцуулах юмаа харьцуулаарай!

Avatar

mongolhvv 2019-04-25 66.181.188.242

zvvngar haant uls mongoliin svvlchiin ih gvren shuu. obog deedsee muulsan novshiin gar bna. zvvngariin haant uls buhar hiva samarkand tashkent kokand osha sairam kashgar hoton hami kulija turfan geed tov aziin 100 garui tom hotoos tatbar abdag aguu gvren baisan shuu..bi vrgelj zvvngariin haant ulsiin tvvheer baharhaj kazak vzbek kirgez nartai margaj diildeg shuu.ted nard iim aguu ulsiin tvvh baihgui shuu..nvvdelchidiin svvlchiin aguu imper uls shuu...

Avatar

Зочин 2019-04-25 202.131.245.243

https://www.youtube.com/watch?v=pEGXqZiLFbY

Avatar

зочин 2019-04-25 66.181.166.196

Ким бацаан АНУ, БНХАУ-ын удирдагчидтай уулзаад Пу ахыг тоохгүй, ахчн шээс гоожчих гээд гомдоллоод байсан одоо нэг гайгүй болох байлгүй дээ, Ким бацаан Пу ахын гомдлыг тайлах төдий л юм хийх шив, яг үнэндээ АНУ, БНХАУ-ын дэргэд ОХУ-ын хэрэг гэж Ким бацаанд бараг л байхгүй ш дээ

Avatar

Зочин 2019-04-25 202.131.245.243

Цэцэрлэгийн хүүхэд шиг юм бичиж байх юм дөө, зайлуул.

Avatar

tenegtee 2019-04-25 66.181.188.242

malaa hoid solongos orosoos mash ih hamaaraltai shuu. neft hii bvgdee abdag deer bvh vildber zobad huuchin sssr -iin tehnok tohooromjtoi shuu.. hujaa oorsdoo neft hiigee gadaadaas abdag ch nuuj hoidod ogdog ch dee..

Avatar

Зочин 2019-04-25 202.9.43.137

Иш чааваасдаа надад жонхуу ким мэтийн л хамтрагчид улдлээ дээ ониг юмаа гэж бодцон сууж байна

Avatar

болд 2019-04-25 202.21.113.54

Та сайт Оросын Газета.ру-аас мэдээлэл авдаг юм байна. гэхдээ орчуулгын ийм том алдаа гаргаж болохгүй шүү дээ.СОЛОНГОСЫН ХОЙГИЙН АСУУДЛЫГ ЭНХ ТАЙВНААР ШИЙДЭХ АРГА АЛГА гэж орчуулсан байх юм. Энэ маш том алдаа. Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны аргаар шийдэхээс өөр гарц байхгүй гэж орчуулах байсан. Том ялгаа байгаа биз. Засахгүй бол хүмүүс шал өөр ойлголт буюу энх тайвнаар биш дайн байлдаанаар шийдэхээс өөр арга алга гэж ойлгох болоод байна.

Avatar

Зочин 2019-04-25 119.40.103.3

Манай улс байр сууриа илэрхийлэхгүй юм болов уу.

Avatar

Зочин 2019-04-25 202.131.245.243

тарвага хоншгорсон чинээнд ч тоохгүй.

Avatar

Зочин 2019-04-25 202.131.245.243

Ким дүү маань овоо доо. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-04-25 66.181.178.77

Аая чи Кимийн ах юм уу?Шаана биз.Ха ха ха

Avatar

зочин 2019-04-25 202.9.42.105

Ад үзэгдсэн хоёр, найзалхаар шийджээ . Өөр яахч билээ .

Avatar

Зочин 2019-04-25 202.131.245.243

Ктм дүү маань овоо доо. Амжилт хүсье.

Avatar

Үе тэнгийн залуу 2019-04-25 182.160.39.211

Ким залуу хүн байж Мао Зе Дун буюу өвгөн хүн шиг хувцаслах юм. Гангарах тухай бододгүй хүний эхнэр нь яаж хвцасладаг.бол

Avatar

Хэнийг ч дуурайж далдагнахгүй 2019-04-25 139.5.216.179

Ким үндэсний үйлдвэрийн хувцасаа өмсөнө. Брэнд гэхгүй маш мундаг залуу. Энэ стиль имиж нь яг өөрт нь зохидог. Хэрэв бусаддтай адил костьюм өмсвөл бусдаас ялгарахгүй. Кимд Амжилт хүсье. Авгай нь гоё хувцасладаг гоё эмэгтэй харагдсан.

Avatar

Зочин 2019-04-25 64.119.20.135

Барууны бренд хувцас энэ Кимд хогоороо л байгаалдаа албаар ийм хувцас емсеж байгаан узэл суртал

Avatar

Зочин 2019-04-25 182.160.39.211

Залуу хүн байж Ким өвгөн хүн шиг Мао шиг хувцаслах юм.

Avatar

Зочин 2019-04-25 37.47.158.182

Зарим НӨХДӨД. "ХУВЦАС " нь чухал юм аа даа.кккк

Avatar

mash zow 2019-04-25 66.181.161.49

ene bol mash chuhal uil yvdal baina. shuud damjuulj baigaad bayrtai bna. mongolchuud anhaarlaa handuulah heregtei medeelel dee

Avatar

Зочин 2019-04-25 112.72.8.90

манай ерөнхийлөгчийн уулзалтын талаар мэдээлэл хийгээчээ

Avatar

иргэн 2019-04-25 202.179.25.85

Мундаг Удирдагчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж