Иргэд нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй оролцлоо | News.MN

Иргэд нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй оролцлоо

Иргэд нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй оролцлоо

Иргэд нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй оролцлоо

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар 08:00 цагт дуугарлаа. Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй хамрагдлаа.

Нүүн шилжих дадлага сургуульд нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцлоо. Уг дадлага сургуулийн зорилго нь иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгийн өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэгдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-25 103.26.194.166

Би л лав очоогүй, айгаад. Заасан газарт очих замд 25 давхар балгасын яг ёроолоор маршрут заасан байсан. Газар хөдөлж байхад тийм том балгасын нурангид даруулчихвал хэнч олохгүй юм болчихно. Тэгж байхаар яршиг зүгээр хажуугийн цэцэрлэгийн хашаанд хамаагүй чөлөөтэй харагдсан. Ойр орчимд нь өндөр балгас байхгүй. нурангид л лавтайяа дарагдахгүй дэг

Avatar

za 2019-04-25 49.0.140.68

ger horoollinhon maani haana tsuglasan bol kk

Avatar

ямбий 2019-04-25 66.181.183.96

БЗД ийн 6 ДУГААР ХОРОО ИРГЭДИЙГ ХОГОН ДЭЭР ЦУГЛУУЛСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж