Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ | News.MN

Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ

Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ

Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт өнөөдөр /2019.04.25/ хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хувьд зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар 08.00 цагт дуугарсан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих дадлага сургуульд идэвхтэй хамрагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр нүүн шилжих дадлага сургуулилалтад нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцжээ. Уг дадлага сургуулийн зорилго нь иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгийн өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэгдэж байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-25 202.179.25.148

Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулсанд баярлаж байна. Гамшиг хэлж ирдэггүй түүнд бэлэн байна гэдэг мэдээж бидний үүрэг, энэ талаар мэдлэг олгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зохион байгуулалт тийм сайн байсангүй. Тэр олон хүнийг цуглуулчихаад тамга даруулах гэж бөөн урт шугам, микрофон нь ил задгай газар парчигнаад сайн дуулдахгүй арын хүмүүс зүгээр л хоорондоо ярьж зогсох байдал ихээр харагдсан. Илүү хүн бүрт хүртээмжтэй энэ ажлыг зохион байгуулах талаар бодох хэрэгтэй байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж