Зам хаалттай байхад зам тээврийн 4 осол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

Зам хаалттай байхад зам тээврийн 4 осол бүртгэгджээ

Зам хаалттай байхад зам тээврийн 4 осол бүртгэгджээ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07.00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан.

Яг одоо хотын төв рүү чиглэсэн авто замын хөдөлгөөн нэлээд ачаалалтай байна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн өглөөнөөс хойш тус алба зам тээврийн ослын шинжтэй нийт 42 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Энэ нь бусад өдрүүдтэй харьцуулахад хэвийн гэдгийг Тээврийн цагдаагийн албаны мэргэжилтэн хэлж байна.

Тус албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахмад н.Энхбаяр мэдээлэхдээ “Өглөө 07.00 цагт зам хаасны дараагаар зам тээврийн дөрвөн осол бүртгэгдсэн. Замын хөдөлгөөнийг нээснээс хойш зам тээврийн ослын тоо ихээр нэмэгдсэн. Одоогийн байдлаар хотын төв рүү чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал маш их байна” гэв.

Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж ажилласан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
18
ХахаХаха
10
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж