1-нээс эхлэн “Eznis Airways” компани Улаанбаатар- Улаан-Үдийн хооронд шууд нислэг
үйлдэхээр болсон байна. Одоогоор зөвхөн зорчигч тээврийн автобус явдаг энэ чиглэлд
удахгүй төвөг чирэгдэл ийнхүү багасах ажээ. Эхний үед долоо хоногт хоёр удаа оройн
цагаар нисэх юм байна. Тавдугаар сард “Eznis Airways” компани Улаан-Үд хотод төлөөлөгчийн газраа нээж, 2011 оны есдүгээр сар
хүртэл ажиллаж турших гэнэ. Энэ чиглэлийн
нислэг нэг талд нэг цаг арван
минут нисэх агаад үйлчилгээний төлбөр 150 ам.доллараар байх ажээ. Тус компани Улаанбаатар-Эрхүүгийн нислэгийг
туршихаас гадна Буриад улс, Эрхүүгийн жуулчдыг Бээжин, Сөүл, Токио руу Улаанбаатараар
дамжуулан зорчуулдаг болгохоор төлөвлөжээ.
Д.ЦЭЦЭГ