ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2019.04.24/ Украинаас салан тусгаарласан Луганск, Донецк мужуудын иргэдэд ОХУ-ын паспорт олгох шийдвэрийг баталжээ. Энэ нь хүний эрхийг хамгаалж буй шийдвэр бөгөөд тус мужуудад оршин суудаг 3,7 сая иргэнийг гурван сарын дотор ОХУ-ын иргэн болгох гэнэ. Энэхүү шийдвэр өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
Украины зүүн бүсэд харьяалагдаж байсан ч тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхаглаж, Оросын талд шилжсэн эдгээр бүс нутагт сүүлийн таван жил үймээн самуунтай байгаа. Ерөнхийлөгч Путин дээрх шийдвэрээ хүний эрхийг хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байгаа ч олон улсын ажиглагчид Луганск, Донецкийг өөртөө нэгтгэх оролдлого хийж байна гэж дүгнэж байгаа аж.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ