Улаанбаатар хотын хэмжээнд болзошгүй аюул тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаарх үзүүлэх сургуулилалт өнөөдөр /2019.04.25/ 08.00 цагт эхэлж, 09.30 цаг хүртэл үргэлжилсэн юм.
Гамшгийн дохио 08.00 цагт Улаанбаатар хотын хэмжээнд дуугарч, иргэд гэртээ хамгийн ойр байрлах түр цугларах аюулгүйн 111 талбайд цугларлаа. Тэдэнд онцгой байдал болон бусад албаны хүмүүс аюул гамшгийн үед хэрхэн биеэ хамгаалах талаарх заавар зөвлөгөөг өгсөн юм. Тухайлбал, газар хөдөлсөн үед байгаа газраа аюулгүй байдлаа ханган сууна, дахин газар хөдлөлт болохоос өмнө байрнаасаа гарах бол гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй үйлдлээр гадагш гарч, аюулгүйн талбайд цугларах ёстой гэдэг зөвлөгөөг өглөө.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлт идэвхжиж, хэзээд ч газар хөдөлж болзошгүй дохиог өгч эхэлжээ. Иймээс энэ аюулаас ард иргэд өөрсдийгөө авран хамгаалахын тулд цугларах талбай нь хаана байх вэ гэдгээ мэдэж авахаас эхлээд олон талын мэдээлэл, дадалтай болгох зорилгоор ийнхүү бүх нийтийг хамруулсан гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилалтыг зохион байгуулсан юм
Холбоотой мэдээ