Г.Нямдорж: Түүхээ мэдэхгүй бол маргаашийн хөгжлийг бүтээж чадахгүй | News.MN

Г.Нямдорж: Түүхээ мэдэхгүй бол маргаашийн хөгжлийг бүтээж чадахгүй

Г.Нямдорж: Түүхээ мэдэхгүй бол маргаашийн хөгжлийг бүтээж чадахгүй

Монгол Улс, ОХУ-тай хамтран Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэхээр өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд “Дуурсах он жилүүд” ТББ-аас “Ялалтын замнал-80” тойрон аяллыг зохион байгуулж байгаа талаар тус байгууллагын тэргүүн, бэлтгэл хурандаа Г.Нямдоржтой ярилцлаа.


-Танай байгууллагын нэр их содон юм. Яагаад “Дуурсах он жилүүд” гэж нэрлэсэн юм бэ?

-Энэ байгууллагыг байгуулсан хүмүүс нь цэргийн алба хаасан, цэргийн андуудын насан туршийн нөхөрлөл байдаг. Бид тангараг өргөсөн хүмүүс учраас эх орныхоо төлөө юм хийж бүтээе. Тангаргыг зөвхөн алба хаах хугацаандаа өргөдөг биш, насан туршдаа эх орондоо үнэнчээр зүтгэнэ гэсэн тангарагтай хүмүүс. Тиймээс энэ үзэл санаагаа цааш үргэлжлүүлэн эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан баатарлаг ахмад үеийнхээ гавьяаг мөнхжүүлж, алдаршуулах юм. Энэ жил Халх голын 80 жилийн ой тохиож байгаа болохоор энэ талаарх түүхийг сурталчилах, Халх голын ойг тэмдэглэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулъя гээд “Дуурсан он жилүүд” ТББ-аа байгуулахаар шийдсэн. Өнгөрсөн түүх мартагдах ёсгүй, дуурсах он жилүүд байсан шүү.

Энэ түүхийг мэдэхгүйгээр өнөөдөр бид эх орноо хайрлана, Монгол Улсаа хөгжүүлнэ гэж ярихад учир дутагдалтай. Бидний өнгөрсөн түүх бол дуурсах он жилүүд байх ёстой. Тиймээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд “Дуурсах он жилүүд” ТББ-аа байгуулаад энэ оны нэгдүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай байгууллагын гол зорилго нь ирээдүй болсон хүүхэд, залуусаа эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулъя. Хоёрдугаарт, өнгөрсөн түүхээ сурталчлах мөн ганцаараа бүтэхгүй болохоор бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад энэ ажлыг зохион байгуулъя гэж шийдсэн. Манай байгууллага зөвхөн цэргээр хязгаарлагдахгүй, ямар ч байгууллага хамтарч болно. Үйл ажиллагаа маань цаашид сургуулийн төгсөлт, хамт олны гээд үргэлжилнэ.

-Ойрын үед хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?

-Их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудын дунд түүхтэй холбогдолтой лекц, асуулт хариултын уралдаан мөн ЕБС-ийн сурагчдын дунд тэдний нас, биеийн онцлогт тохирсон арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Тухайлбал, Улаанбаатар хотод байгаа түүхтэй холбоотой ялангуяа, эх орноо хамгаалж байсан хүмүүсийг мөнхжүүлсэн дурсгалт газруудаар автобустай аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Жишээлбэл, Зайсан толгой дээр очоод хэзээ, яах гэж байгуулагдсан, хөшөө нь ямар учиртай юм. Яагаад энд хөшөө босгох болсон юм бэ. Хажууд нь байгаа Хувьсгалт Монгол танкийн бригадын танкыг яагаад энд байрлуулах болсон талаар хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Мөн Жуков, Дандар баатар, Лхагвасүрэн жанжин, Х.Чойбалсангийн хөшөө, Жуковын музей, Монгол цэргийн музейгээр тайлбартай аяллыг зохион байгуулъя, хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээнийг зохион байгуулна.

-Халх голын ойг тохиолдуулан танай байгууллагаас тойрон аялал зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч юу?

-“Ялалтын замнал-80” тойрон аяллыг ирэх сарын 9-15-ны хооронд хийх гэж байна. Аялал маань ирж, очихтойгоо нийлээд 2344 км байгаа. Халх голын байлдааны үеэр агаарт 1000 онгоц хөөрсөн нь дэлхийн цэргийн түүхэнд болж байгаагүй том тулалдаан болсон байна. Энэ мэтчилэн дайны түүхэн холбогдох газруудтай танилцуулах, хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах, Монгол, Оросын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, иргэдэд эх орон, эх түүхээрээ бахархах үзэл санааг төлөвшүүлэх юм. Аяллыг Монгол, Оросын иргэдийн гурван үеийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаар ажиллаж байна.

-Аяллынхаа маршрутыг тодорхойлсон уу. Аялал ялалтын өдөр эхэлж байгаа юм байна?

-Манай ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд Халх голд очоод аяллынхаа зам, маршрутыг тодотгоод, хаана үдэлж амрах, юу үзэж харах, цаг хугацаандаа багтахын тулд хаана зогсох ёстой вэ. Тухайлбал, нэг хөшөөнд ямар хугацаатай байх вэ гэдгээ зохицуулаад ирсэн. Аялал маань ялалтын өдөр эхэлж байгаа нь их учиртай. Япончууд Халх гол руу дайрснаар дэлхийн II дайн Монголд эхэлж, Монголын оролцоотойгоор дэлхийн II дайн дууссан гэж үздэг.

-Захиалгаа яаж авч байгаа вэ?

-Бид хэд хэдэн газарт уулзалт хийсэн. Зарим газартай санамж бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал, БСШУСЯ дээр очиж ийм юм хийх гэж байна. Хамтарч юу хийх вэ гэж санал солилцож, уулзалт хийсэн. Мөн Батлан хамгаалах яамтай уулзсан. НЗДТГ-ын Цэргийн штабтай санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ мэтчилэн байгууллагуудтай хамтраад хийе, хийж байгаа ажлаа олон түмэндээ хүргэх гээд явж байна. Бидний төлөвлөгөөнд орсон нэг онцлог ажил нь БСШУСЯ-тай хамтраад улсын хэмжээний ЕБС-ийн  түүх, нийгмийн 700 багшийн дунд уралдаан зарласан байгаа. Халх голын ялалтын ойг хүүхэд, залуус маань хэр мэддэг юм. Үүнийг ойлгуулахын тулд багш нар хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг дээр өрсөлдүүлээд 40 илтгэлээс шагналт байранд 10-ыг нь шалгаруулъя. Гэхдээ шалгаруулалтыг Халх голд хийе гэсэн удирдамжтай уралдааныг зарласан байгаа. Халх голд болсон явдлыг нүдээрээ үзсэн багш ном уншсанаас илүү хүүхдүүдэд ойлгуулна. Хоёрдугаарт, шалгарсан 40 материалыг сургалтын арга зүйд ашиглахаар хэвлэмэл болгож боловс­ролын системд нийлүүлэхээр ярьж байгаа. Өнөөгийн залуус маань түүхээ мэдэх ёстой. Бид ямар хүмүүсийн хүчинд өдий зэрэгтэй явж байна вэ гэдгээ мэдэх нь зүйтэй. Үүнийг бид дунд сургуульд байхаас нь ойлгуулж, төлөвшүүлэх хэрэгтэй байна. Үнэхээр баатарлаг гавьяа байгуулсан ахмадуудаа санан дурсаж, хүндэтгэдэг үзэл санааг суулгах зорилготой ажил зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ард 2019-04-25 150.129.142.62

Дайны он жилүүдэд монголчууд яаж тэмцсэн, ялалтыг ойртуулахад юу хийж, бүтээсэн, дайны үр дүнд хэрхэн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн түүхийг залуу, хойч үедээ үнэнийг нь нууж, хаалгүй хэлж, ярьж, ойлгуулах ёстой юм. Сүүлийн "? жил хорон муу санаатай, өс, хонзонтой нөхдүүд үнэнийг нууж, хааж, мартуулах гэсэн үйлдлийг их хийлээ. Тухайлбал, монголын ард түмний хүч хөрөнгөөр дайнд оролцож, ялалт байгуулсан танкны хөшөөг "орос танк" гэж ад үзэж, Зайсанд аваачиж,, хүний нүднээс далдалжээ...

Avatar

Ner 2019-04-25 77.191.156.4

Ih l zuw sanaachlaga bnaa, ungursun tuuhee medej baij zaluus maani erch huch awna, ireeduig hun hiiswereer setgej uls oron hugjihgui l bolow uu. Ajliin amjilt husiy de!

Avatar

Зочин 2019-04-25 103.26.194.166

Нямдорж оо сайхан ярих нэг хэрэг. Ажил болгох тун бэрх. Мөрөөдөл чинь биелэх болтугай, Монголын үрсэд ч хэрэгтэй.

Avatar

зочин 2019-04-25 202.9.43.57

Дайнд ялсан СССР нь байхгүй , ялагдсан Герман , Япон нь цэцэглэн хөгжөөд байж байдаг ....шоглоомтой юмаа ...

Avatar

Зочин 2019-04-25 150.129.142.62

Дайны дараа 1947 оноос 1960 он гэхэд Герман сэргэж, Европыг тэргүүлэгч орон болсон, Азид Япон улс мөн хөгжсөн. АНУ-ын хөрөнгө, мөнгө их үүрэгтэй байсан, гэхдээ гол нь ард түмний нөр их хөдөлмөр , зүтгэл байв. Монголд 1921-1990 онд дундад зууны хоцрогдлыг арилгасныг хэн ч үгүйсгэх ёсгүй. Харин 1990 оноос хойш өнөөг хүртэл бид юу хийж чадсан билээ. Ардчилал гэж учрыг нь сайн мэдэхгүй байсан хэдхэн хүн гадныхны заавраар барьж, бүтээснээ устгаж, бүх баялгаа найр тавин гадагшаа өгдөг болсон . . .

Avatar

unen 2019-04-25 203.91.112.146

Mukhuj baigaa undesten ungursun tuukh uliglaj ,khugjij baigaa undesten ireeduigee l khardag gedeg yumdaa\n bi bish Singaporiig udii zeregt khurgesen nuguu Li Kuan Yu khelsen baidag

Avatar

зочин 2019-04-25 139.5.216.207

Эхний өгүүлбэрийг ойлгосонгуй\nГарчиг бол хэт туйлшрал\nЦэргийнхэн эрт тэтгэвэрт гараад хийх юмаа олж ядаж байна\nажиллах хугацааг нь сунгаа\nта нар маш их зардлаар сураад тун ялихгүй ажилласаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж