Б.Хурц “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй” гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

Б.Хурц “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй” гэжээ

Б.Хурц “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй” гэжээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг энэ сарын 23-ны орой ЭЦГ-аас саатуулсан. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэнчлэн түүнийг хойшлуулшгүйгээр саатуулах болсон шалтгаан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийгээд сошиал ертөнцөөр хөвөрч байгаа таамаглалуудаас өөр юм. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудас ирсэн. Үүний дагуу тэрбээр тайлбар өгөхөөр очсон ч улсын нууцтай холбоотой асуудлуудыг хөндсөн учраас “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн гарын үсэг бүхий зөвшөөрөлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэжээ. Чухам энэ нь ТЕГ-ын экс даргыг 48 цагийн хугацаатайгаар саатуулах шалтаг болсон бололтой. Б.Хурцыг саатуулах хугацаа өнөөдөр орой дуусгавар болно. Тиймээс түүнийг суллах, аль эсвэл үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийднэ.

Эх сурвалж: www.analiz.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж