Зеленскийн гэргий - Украины шинэ Тэргүүн хатагтай | News.MN

Зеленскийн гэргий – Украины шинэ Тэргүүн хатагтай

ХҮМҮҮС

Зеленскийн гэргий – Украины шинэ Тэргүүн хатагтай

Зеленскийн гэргий – Украины шинэ Тэргүүн хатагтай

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 77.2 хувийн санал аван, ялалт байгуулаад буй инээдмийн жүжигчин Владимир Зеленскийн гэргий Елена Зеленскаягийн тухай бид энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.

Сарын дараа Владимир Зеленскийг албан ёсоор Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа ормогц түүний гэргий Елена Зеленская тус улсын шинэ тэргүүн хатагтай болно.

Елена Зеленская нөхрийн адил мөн 1978 онд Кривой Рог хотод төржээ. Тэд 15 настай охин, зургаан настай хүүтэй. Дунд сургуульд зэргэлдээ ангид суралцаж байсан ч тэд оюутан болоод танилцжээ. Тухайн үед Владимир Криворогийн эдийн засгийн дээд сургуульд, харин Елена Криворогийн техникийн их сургуульд суралцаж байсан аж. Танилцсанаасаа хойш хос найман жилийн дараа 2003 онд гэрлэжээ. Охин Александра нь 2004 онд, хүү Кирилл нь 2013 онд төрсөн байна. Елена Зеленскаягийн төрсөн овог нь Кияшко аж.

Зеленская ярилцлага өгөхдөө "Владимир бид хуримаа хийхээс өмнө найман жилийн турш хамтдаа амьдарсан. Бид залуухан байсан учир гэрлэхийг яараагүй. "Бурхан минь тэр надад яагаад гэрлэх санал тавихгүй байна вэ? Яагаад бөгж өгдөггүй юм бол? Миний ямар нэг зүйл буруу байв уу" гэсэн бодол огтхон ч төрж байгаагүй. Хуримаа хэзээ нэг өдөр хийхээ бид мэдэж байсан ч үнэхээр төлөвлөөгүй байсан. Хожим амарч яваад хуримынхаа өдөр, сарыг товлосон” хэмээн ярьжээ.

Елена архитекторч мэргэжил эзэмшсэн ч энэ салбарт ажиллаагүй байна. Нөхрийнхөө уран бүтээлийн ажилд татагдан орж, “Квартал 95” урланд нь зохиомж бичдэг байжээ. Тэрбээр нөхрийнхөө урлангийн 0,01%, загас боловсруулж нөөшлөх “Зелари Фиш” компанийн 25 хувийг тус тус эзэмшдэг тухай Владимир Зеленскийн хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигджээ.

Владимир Зеленский 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эхнэр Елена нь 129.8 кв.м болон 284 кв.м хэмжээтэй хоёр байртай, мөн 337,8 кв. м талбайтай барилгыг хамтран эзэмшдэг, “Mercedes-Benz S 500 4Matic” машинтай гэжээ. Зеленская брэнд үнэт эдлэлүүдтэй бөгөөд түүний дотор "Breguet", "Piaget" маркийн цагууд, "Graff" гоёл чимэглэл байдаг аж.

Елена Зеленская “Ард түмний зарц” олон ангит киноны зохиол дээр ажиллан багш хийж байгаад Украины Ерөнхийлөгч болдог Голобородькогийн дүрийг анх гарган бичсэн байна.

Зеленскийн гэр бүлийн талаарх мэдээлэл тун хомс аж. Охин нь долдугаар сард 15 нас хүрэх бөгөөд хэдийнэ дэлгэцэнд дүр бүтээгээд амжжээ. Саша охин "8 новых свиданий" киноны гол баатрын охины дүрд тоглосон байна. 2016 онд "Рассмеши комика. Дети" инээдмийн шоуд оролцож, 50 мянган гривений шагнал хүртжээ.

Елена, Владимир нарын хүү Кирилл 2013 оны нэгдүгээр сард төрсөн. Хүүгийнх нь зураг маш ховор байдаг аж. Елена нөхөртэйгээ хамтдаа спортоор хичээллэдэг. Тэрбээр "Сегодня", Leferead-д өгсөн ярилцлагадаа, спорт Зеленскийн гэр бүлд юу юунаас ч чухлыг тэмдэглээд, өдрийн турш эрч хүчтэй ажиллахад тусалдаг тухай ярьжээ. Елена маш амттай хоол хийдэг гэрийн сайн эзэгтэй аж.

Өмнө нь Елена нөхрийн хамт тэр бүр олон нийтийн өмнө ил гараад байдаггүй байсан тул ямархуу хэв маягийг таашаадаг нь тийм ч тодорхой бус байсан аж. Гэвч сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбээр дүр төрх, хэв маягаа бага ч болов харуулаад амжжээ. Мэдээж эдүгээ Елена олны анхаарлын төвд байнга байх тул мэргэжилтнүүд Еленагийн стиль, имижид анхаарлаа хандуулж байгаа нь дамжиггүй юм.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Би хэн нэгний стиль имижийг дуурайж, хуулбарлахыг хичээдэггүй" хэмээн ярьжээ. Мөн тэрбээр анхнаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нөхрийнхөө төлөвлөгөөг эсэргүүцэн, хатуу байр суурьтай байсан аж. Гэвч сонгуулийн кампанит ажил эхэлсэн мөчөөс хойш өөрийгөө хянах, тайвшруулах, ямар нэг байдлаар эерэг бүх хандлагыг бий болгохыг хичээсээр ирснээ ярьсан байна.

Елена Зеленская "Тэргүүн хатагтайн үүрэг маш том хариуцлага гэдгийг би мэднэ. Одоогоор яг юу хийхээ төлөвлөөгүй байна. Төрийн тэргүүн нөхрийнхөө ажилд чадах чинээгээрээ тусална. Ерөнхийлөгчийн хэлэх үгийг нягтлаж засахад бэлэн” хэмээн хэлжээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш дуусан дуустал нөхрийнхөө найдвартай ар тал, туслагч, хамтран зүтгэгч байсаар ийнхүү амжилтад хүрчээ.

Эх сурвалж: RAMBLER, VIVA, GAZETA

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Paвcaл 2019-04-25 174.216.43.137

Укр хүүхнүүд ч сайхан шүү.

Avatar

нүд чих 2019-04-25 103.57.95.185

Зеленский Монголын Эрдэнэт хотод хүүхэд насныхаа 3 ны нэг орчмыг өнгөрөөсөн гэнэлээ.Украйн ЗХУ ын бүрэлдэхүүнд байхад аав ээж нь Эрдэнэтийн бүтээн байгуултад оролцож байсан юм байна.Энэ залууд амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-04-25 202.21.108.194

За Боео минь ерөнхийлөгч болж алавзаа. Нэг бөх гаргацан хэцүүхэн л байна шүү. Цаана нь дуучин хүн бас мөрөөдөөд л явж харагдана лээ

Avatar

Ахмад СХД 2019-04-25 202.9.43.126

Би социализмын үед "ХАРЬКОВТ" -сургууль төгссөн .УКРАЙН -мундаг эх-орон ВОЛОДЯ -УДАЧИ месте с нами

Avatar

бодлын хулгайч 2019-04-25 66.181.167.53

УДАЧИ

Avatar

Irgen 2019-04-25 202.126.89.114

Монголын эзэнт гүрэнт олон жил дарлуулсан юмсан,олигтой цустай,толгойтой юм үлдээгүй юм байх даа

Avatar

Зочин 2019-04-25 202.9.42.0

Одоо хохолуудын хэдэн жил үргэлжлэх улс төрийн инээдмийн жүжгийг үзээд байж дээ. Уйдахгүй байх оо

Avatar

Зочин 2019-04-25 202.21.100.202

хүчирхэг мундаг сайхан бүсгүй байна, сайхан ч гэр бүл. Улс орондоо хөгжил дэвшил аз жаргал амар амгаланг авчрах болтугай

Avatar

Зочин 2019-04-25 64.119.24.5

олигархи еврей Коломойскийн гаргаж ирсэн еврей. еврей олигархи Порошенкогийн эсрэг. Бен Коломойша Вальцман (Порошенкогоос)-аас еш хонзонгоо авч байгаа юм.

Avatar

зочин 2019-04-25 202.21.127.166

оросын эсрэг бодлого явуулахаа мэдэгдээд байхад л хүмүүс путины тавьсан хүн л гээд байх юм, монголчууд утаандаа хордоод тархи нь бүр олгой болжээ

Avatar

zass 2019-04-25 103.57.93.129

ehner nuhur 2 hoorondoo ih adihan bna ….aztai l ehner um …..

Avatar

Зочин 2019-04-25 58.108.31.88

Үгүй дээ, азтай л эр юм гээч!

Avatar

Зочин 2019-04-25 202.179.31.89

Үхрийн эвэр хот

Avatar

Зочин 2019-04-25 202.179.24.57

Монголчууд Монгол ялна кино хийх байхдаа, тэгээд л сонгуульд гол дүр нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж