Гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

Гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй

Гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр /2019.04.25/ болзошгүй аюул тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаарх үзүүлэх сургуулилалт болж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт нь 08.00 цагт эхэлсэн, 09.30 цаг хүртэл үргэлжилнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд 08.00 цагт гамшгийн дохио дуугарч, иргэд гэртээ хамгийн ойр байрлах түр цугларах аюулгүйн  111 талбайд цугларлаа. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, тавдугаар сургуулийн өмөх талбай иргэд цугларах аюулгүйн талбайн нэг юм байна. Ойр орчмынх нь оршин суугчид тус газарт цуглан, бүртгүүлсэн.  Тэдэнд онцгой байдал болон бусад албаны хүмүүс аюул гамшгийн үед хэрхэн биеэ хамгаалах талаарх заавар зөвлөгөөг өгсөн юм. Тухайлбал, газар хөдөлсөн үед байгаа газраа аюулгүй байдлаа ханган сууна, дахин газар хөдлөлт болохоос өмнө байрнаасаа гарах бол гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй үйлдлээр гадагш гарч, аюулгүйн талбайд цугларах ёстой гэдэг зөвлөгөөг өглөө.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлт идэвхжиж, хэзээд ч газар хөдөлж болзошгүй дохиог өгч эхэлжээ. Иймээс энэ аюулаас ард иргэд өөрсдийгөө авран хамгаалахын тулд цугларах талбай нь хаана байх вэ гэдгээ мэдэж авахаас эхлээд олон талын мэдээлэл, дадалтай болгох зорилгоор ийнхүү бүх нийтийг хамруулсан гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилалтыг зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах сургуулилалт болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Хязгаарлалт 09.30 цагт цуцлагдаж,  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлэн, ажил 10.00 цагаас эхэлнэ.

Газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

-Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөв­лөгөөтэй байх
-Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох

-Тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй нөхцөлд коридорыг хамгийн аюулгүй газар гэж үзэж болно. Тиймээс аюулгүй газарт нуугдах, халхлах зэргээр дадлага, сургуулилт хийдэг байх
-Аюулын  үед барилга, байшин­гаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх
-Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
-Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших
-Ус, цахилгаанаа хаагуур нь яаж хааж, унтраахад суралцах
-Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
-Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
-Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах
-Аюултай болон химийн хор­той бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах
-Гар чийдэн, нэмэлт зайны хамт, зайгаар ажилладаг жижиг радио, анхан шатны тусламж үзүүлэх эмийн сан зэрэг зүйлсийг бэлтгэх
-Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх
-Галын хор ашиглаж сурах шаардлагатай. Үүнийг өөрөө болон үр хүүхэддээ зааж өгч байх ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж