Шри Ланкийн тэргүүн баяны хөвгүүд амиа золиослогчид байжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

Шри Ланкийн тэргүүн баяны хөвгүүд амиа золиослогчид байжээ

Шри Ланкийн тэргүүн баяны хөвгүүд амиа золиослогчид байжээ

Шри Ланка улсад амиа золиослогчид зочид буудал, сүмүүдэд бөмбөг дэлбэлж, 359 хүний амь эрсдэн, 500 гаруй хүн гэмтэж, шархадсан эмгэнэлт үйл явдал ням гаригт /2019.04.21/болсон билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан 60 орчим хүнийг баривчлан саатуулаад байгаа ба нийт есөн амиа золиослогч этгээд Христийн шашинтнуудын цугларсан газруудад бөмбөг дэлбэлснийг цагдаагийн байгууллагаас тогтоогоод байгаа. Тэдгээр есөн этгээдийн нэг нь эмэгтэй байсан бол хоёр нь Шри Ланкын тэргүүн баячуудын нэг болох Мохамед Ибрахимын хөвгүүд байжээ. Үүнээс гадна Их Британид дээд боловсрол эзэмшсэн залуу амиа золиослогчдын эгнээнд байсан гэв.

Мохамед Ибрахим нь “Ishana Exports” хэмээх халуун ногоо экспортлогч компанийн захирал, тус улсын хамгийн том экспортлогчдын нэг юм байна. Ибрахимын гэр бүл бол Шри Ланкын шашны цөөнх болох Исламын шашинтнуудын дотроос хамгийн баян, улс төр, эдийн засгийн хүрээнд танил тал ихтэй нөлөө бүхий гэр бүл аж. Түүний хөвгүүд болох Амсет Ахмад Ибрахим, Илхам Ахмед Ибрахим нар нь 30 орчим настай, дээд боловсролтой залуучууд байсан гэнэ. Халдлагад холбоотой хэмээн сэжиглэгдэн баривчлагдсан 60 хүний нэг Ибрахим өөрөө байсан ч цагдаа нар түүнийг хэрэгт буруутай эсэхийг тогтоогоогүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ибрахим нь “Ishana exports”-оос гадна зэс олборлогч компанитай болох нь тогтоогджээ. “Colossus Copper” хэмээх зэсийн баяжмал олборлогч компани нь “Ishana Exports” компанийн охин компани хэмээн вэбсайтдаа бичсэн байсан ба утасны дугаарууд нь нэг байсан гэнэ. Цагдаа нар “Colossus Copper” компанийн есөн ажилтныг тэсрэх бөмбөг хийхэд түүхий эд нийлүүлсэн байж болзошгүй хэмээн саатуулаад байгаа юм байна.

Амиа золиослогчдын нэг нь CCTV-ийн хяналтын камерт өртсөнийг тогтоожээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж