Оросын ихэнх банк энэ 2019 оны хоёрдугаар сараас мобайл гүйлгээ нэвтрүүлээд байгаа. Зарим банк зургадугаар сарын 1-нээс энэ үйлчилгээнд нэгдэх гэж байгаа юм. Гэсэн ч зарим банк энэ үйлчилгээнээс шимтгэл авч эхэлсэн талаарх гомдлыг иргэд ОХУ-ын Төв банкинд ирүүлэх болжээ.
Мөнгийг шуурхай шилжүүлэх систем нь Төв банкны хяналтад байгаа юм. Өнөөдрийн байдлаар ВТБ, "Тинькофф банк", Промсвязьбанк, Росбанк, СКБ-банк, Газпромбанк, Альфа-банк, "Ак Барс", Райффайзенбанк, Совкомбанк, Qiwi банкууд болон санхүүгийн гүйлгээний "Золотая корона" систем нэгдээд байгаа юм.
Шуурхай гүйлгээний системийг энэ 2019 ондоо үнэ төлбөргүй ашиглахыг Төв банк мэдэгдсэн бөгөөд ирэх 2020 оноос бага зэргийн шимтгэл авахаа мэдэгдсэн юм.
Гэтэл зарим банк шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгээс нэг хувийн шимтгэл авч эхэлжээ.
Эх сурвалж:РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ