Оросууд зуслангийн газраа зарах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

Оросууд зуслангийн газраа зарах нь ихэсчээ

Оросууд зуслангийн газраа зарах нь ихэсчээ

Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, зуучлалын "Авито. Недвижимость" байгууллагын мэдээгээр оросууд зуслангийн газраа зарах нь ихэссэн байна гэв.

Энэ оны эхний улирлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зуслангийн газраа зарах сонирхолтой хүмүүсийн тоо 21,9 хувиар өсөв. Зуслангийн газар авах хүсэлтэй хүмүүсийн тоо бага зэрэг буюу 0,7 хувиар нэмэгджээ.

ОХУ-д үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хөдөлгөөний хяналтыг чангаруулсан нь үүний шалтгаан байж болохыг шинжээчид тайлбарлаж байна. Энэ дундаа зуслангийн газар, байрын бүртгэлийг чангаруулж байгаа бөгөөд үүний бэлтгэл ажил болгон зуслангийн газрын өршөөлийг ОХУ-ын Засгийн газар зарлаад байгаа юм. Энэхүү өршөөлийг хугацааг саяхан сунгаж ирэх 2020 оны гуравдугаар сарын нэгэн болгож байгаагаа Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж