Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авч, мэндчилэв.


Айлчлалын хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Дяоюйтай төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Бараалхалтын эхэнд ноён Ли Көчян БНХАУ Монголын талтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилж ирснийг цохон тэмдэглээд “БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа нь хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шинэ боломж хэмээн харж байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар хийж буй Төрийн айлчлал нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж байна. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж буйдаа баяртай байна. Халуун дотно хүлээн авч буйд баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийнэ. 

Эх сурвалж: President.mn 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-24 202.9.42.105

Үндсэн хуульндаа ерөнхийлөгчийнхээ өндөрийн доод хязгаарыг ХАТУУ зааж өгмөөр юм аа . ..Манай төрийнхнөөс хамгын жавхаатай харагддаг нь Сайханбилэг байсан байна шүү ...хэ хэ

Avatar

Ард 2019-04-24 103.26.193.67

Ш.РАДНАА ГЭЭД БИЧЭЭД БАЙДАГ ЭНЭ НӨХӨР БУЛГАНЫ ЗАСАГ ДАРГА, ТӨРИЙН АУДИТЫН ДАРГА, УИХ -ЫН ГИШҮҮН БАЙСАН ХҮН БИЗДЭЭ. ТА ТӨРИЙН АЛБА ХАШИЖ БАЙСАН БАС АХМАД ХҮН БАЙЖ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХӨРШ УЛСАД АЙЛЧЛАХ ҮЕД ЮУНД ХОР ЦАЦНА ВЭ. ТА ИЙМ ЁС СУРТАХУУНТАЙ БАЙХАД ЗАЛУУСТ ЮУ ХЭЛЭХ БИЛЭЭ.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-04-24 64.119.16.164

Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэсэн Монголын цэцэн үг юутай үнэн.ХЯТАДУУД МАНАЙ ХҮНИЙГ ЮУ ГЭЖ ХЭЛСНИЙГ САЙН САНАЖ БАЙГАА.Гэхдээ тэд инээгээд л угтана. ХЯТАД ХҮНИЙ ДОТОР УХААН ЧИНЖҮҮ.БАГА Ч ГЭСЭН ҮР ДҮН ГАРГААСАЙ.

Avatar

Зочин 2019-04-24 202.9.43.1

Chinagaas tank orood irehviidee

Avatar

kkk 2019-04-24 49.0.212.51

ШХАБ-д орж балрах вий дээ, тэгвэл шууд Хятадад дөрлүүлнэ шүү, бас тэр Бүс Зам гээд нэг аюултай юм байгаа шүү цаана чинь таминээ

Avatar

ЦЭЦЭГ 2019-04-24 122.201.21.187

УЛС ОРНЫХОО ИРЭЭДҮЙН АЖИЛ ТӨРЛИЙГ АМЖУУЛЖ Л ЯВБАЛ ЖИЖИГ ТОМ СҮРЛЭГ БАРЛАГ Ч ЮУНЫ ХАМАА БАЙХАВ. ТОМ БИЕТЭЙ БАЙЛАА ГЭЭД ЯАХ ЮМ. БИЕНИЙ ЖИЖИГ ТОМООР ТӨРИЙН АЖЛЫГ ХЭМЖИХ ҮҮ. БҮҮ ҮЗЭМЖ ХӨӨ. СҮРЛЭГЭЭР УЛС ОРНЫ АМЬДРАЛ БҮТДЭГ БАЙСАН БОЛ НАМБАР ЭНХБАЯР ЮУ БҮТЭЭВ. УЛС ОРНОО АВИЛГАД ЖИВҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭЭЛЭЭ ӨӨР ЮУ ГИЙГҮҮЛЭВ

Avatar

Зочин 2019-04-24 202.9.42.67

Айлчлал амжилттай болохыг ерөөе. БНХАУ-тай найрсаг сайхан харилцаатай байх нь бидэнд хэрэгтэй. Дайсагналцаад юу ч хожихгүй

Avatar

ZOCHIN 2019-04-24 180.150.80.211

ELBEGDORJIIN DERGED ER HUNSHUU.OBAMAGIIN GARNII TCAANA BOL HARAGDNASHUU MANAI ODOOGIIN ERONHIILOGCH BOL.ELBEGIIG GADNIIHAN HARAAD JIJIGHEEN ZASAA SHIG TAGDGAR TARVAGA L GEJ HARNASHDEE...

Avatar

ardtumnii neg 2019-04-24 139.5.218.210

huurhiiduu bidnii joohon mongolchuudiig hemjeeg ni sanuulj bui youm bhdaa ulsiin erunhiilugchiig erunhiilugch ni ugtmaar youmdaa

Avatar

МН 2019-04-24 64.119.25.146

Яагаад Ерөнхийлөгч нь угтаж авахгүй байна?

Avatar

Зочин 2019-04-24 59.153.114.144

Баяртай байна гээд л болоо юу

Avatar

Зочин 2019-04-24 158.174.122.199

Хөөрхөн таадгар юм зогсож байгааг нь ээ. Их эдээ бас.

Avatar

Зочин 2019-04-24 107.77.173.11

Хөөрхий дөө тэр жилийн гомдол нь одоо тайлагдаа байлгүй дээ

Avatar

Зочин 2019-04-24 202.179.31.89

Нуруутай сүрлэг сайхан эр сонгомоор юм ерөнхийлөгчөөрөө, хий дүрээс цаашгүй жижигхээн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж